Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НӨАТ-ын урамшууллын 2019 оны 10 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 10-р сарын 20-ны Ням гарагт 18:40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны 09 дүгээр сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 80 сая төгрөг байна.

НӨАТ-ын урамшуулын сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журамд тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшуулалаас татгалзсанд тооцно гэж заажээ.

Харин хэрхэн баталгаажуулах тухайд сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 1,000,000 ( нэг сая) төгрөг хүртэлх бол нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлэх юм.

Урамшууллын хэмжээ 1,000,000 ( нэг сая) төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар, хүсэлтийн хамт гаргаж өгнө.

Сугалааны азтан нь сугалааны тасалбараа хаяж үрэгдүүлсэн эсхүл бичвэр арилсан зэрэг шалтгаанаар сугалааны тасалбарын мэдээллийг харах боломжгүй тохиолдолд нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсгээс холбогдох сугалааны тасалбарын дэлгэрэнгүй мэдээллийг хянаж баталгаажуулах өргөдлийн хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Хүсэлтээ баталгаажуулсан сугалааны азтаны сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, баталгаажуулсан дансны дугаараар хүсэлт гаргаснаас хойш 20 хоногийн дотор олгоно гэж Татварын Ерөнхий Газраас санууллаа.