Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

#Онлайн нэр хүндээ зөв бүрдүүлцгээе

ikon.mn
2019 оны 10 сарын 15
Digital Literacy Mongolia
Зураг зураг

Хүүхэд залуусыг #Цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдлээс урьчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн "#Зөвийг Түгээе" аяныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, "Faro foundation Mongolia" ТББ хамтран эхлүүллээ. Тус аянд нэгдэцгээе.



#Мэдээлэл түгээхээс өмнө шалгаж сурцгаая

Fake news буюу худал хуурмаг мэдээлэл нь нийгэмд хурдтай тархдаг атлаа үүний залруулсан бодит мэдээлэл нь 4 дахин бага хүнд хүрдэг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс худал зүйл олон хүнд хүрэх нь нийгэмд сөрөг нөлөөтэй ба засч залруулсан ч төдийлөн үр дүнгүй байдаг аж. Тиймээс аливаа мэдээллийг бусадтай хуваалцахаасаа өмнө үнэн худлыг нь шалгаж байх хэрэгтэй. Хуурамч мэдээллийн гарчиг текст болон зураг текст зөрөх, он сар нь хуучирсан байх, үг үсгийн алдаа мадаг ихтэй байх, мэдээллийн эх сурвалж тодорхойгүй байх зэрэг нийтлэг шинжтэйг анхаарна уу.

#Онлайн нэр хүндээ зөв бүрдүүлцгээе

Цахим орчинд өөрийн дүр төрх, нэр хүндээ өргөж яваа олон жишээ бий. Тэд бодит амьдралдаа ч тийм л байгаа нь лав. Цахим орчин бол өөрийгөө олонд таниулах, илэрхийлэх сайхан боломж өгдөг.

 

Та бүхний цахим орчинд нийтэлсэн, хуваалсан, түгээсэн мэдээлэл нь олон нийтэд хэрхэн харагдахад чухал нөлөөтэй тул үүнийг зөв удирдах чадвартай байх хэрэгтэй. 

#Мэдлэгээ үйлдэл болгоцгооё

Бид номын санд бүгдийг нь унших гэж биш зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллээ олж авах зорилготой очдог. Үүний нэгэн адил цахим орчин дахь мэдээллийн их урсгал дундаас зөвхөн чухал гэснийг нь сонгон авч чаддаг байх, мэдээллээ мэдлэг болгож, мэдлэгээ үйлдэл болгож чаддаг байх зэрэг нь орчин үеийн цахим иргэний үндсэн гол чадвар юм.

ВИДЕО: