Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулах эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын ээлжит хурал Франц улсын нийслэл Парис хотноо болж байна. Энэхүү хурлаар өнөөдөр буюу аравдугаар сарын 15-нд Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм. 

Санхүүгийн урсгалд эрсдэл учруулж буй гэмт хэрэг, терроризмтой тэмцэх болон аюулгүй байдлын талаар авч хэлэлцдэг тус хурал энэ сарын 13-нд эхэлсэн бөгөөд дэлхийн 205 орны төлөөллөөс гадна Олон Улсын Валютын Сан, НҮБ, Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд оролцож байна. 

Зургаан өдөр үргэлжлэх ФАТФ-ын хурлаар мөн ОХУ болон Туркийн мөнгө угаах, терроризмтэй тэмцэх ажлыг үнэлэхээс гадна Дани, Ирланд, Норвеги, Саудын Араб, Сингапур, Испани улсад үнэлгээ хийснээс хойш гарсан ахиц дэвшлийг сонсох, хууль эрх зүйн хамгийн сайн туршлагуудыг солилцох зэрэг хөтөлбөртэй байгаа аж.

 


Эх сурвалж: fatf.org