Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд батламж гардуулна

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

10:00 цагт Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль болон Баянзүрх дүүргийн 85 дугаар сургууль, цэцэрлэгийн бүс орчимд автозам, явган хүний гарцны аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа байдлыг шалгаж, ажиллана.

СХД-ийн 129-р сургуульд

10:00 цагт “Агаарын чанарыг сайжруулах бүсийн цэцэрлэгийн нам даралтын зуухыг хийн зуухаар солих ажлын тендер” хүрээнд гэр хорооллын төвийн шугамд холбогдоогүй 129, 214, 139, 221, сургууль цэцэрлэгийн цогцолборын нам даралтын зуухыг хийн халаалтын зуухаар сольсныг БОАЖЯ, ЭМЯ, Хотын захиргаа, СХД-ийн Засаг даргын тамгын газар болон Олон улсын томоохон байгууллагуудын төлөөлөгч нарт танилцуулна.

НЗДТГ-д 

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болно. Хурлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах тухай, Нийслэлийн ИТХ-ын "Хүндэтгэлийн хуралдаан" зохион байгуулах тухай гэсэн хоёр асуудал хэлэлцэнэ.

Төрийн ордонд “Их Эзэн Чингис Хаан” танхимд

10:00 цагт Гэр бүлийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг болно.

MN-Мэдээллийн төв

11:00 цагт Голомт банк харилцагчийнхаа өмч, дансанд халдсан талаар иргэн С.Урансувдмаа мэдээлнэ.

нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналт , Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Нийслэлийн Соёл, урлагийн газраас Нийслэл хотын 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Д.Лувсаншаравын нэрэмжит найрал дууны 27 дахь удаагийн уралдааны талаар мэдээл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11:40 цагт иргэн Т.Хасбаатар ҮХНӨ-н төсөл Үндсэн хууль зөрчиж буй талаар УИХ-н дарга Занданшатарт шаардлага хүргүүлж түүний явах замын хөдөлгөөнийг хаах талаар мэдээлэл хийнэ.

Д.Сүхбаатарын талбайд 

12:00 цагт "Буянт-Ухаа 2" хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.