2020/07/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
16°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
12:00
S26
26°
13:00
S30
27°
14:00
S30
27°
15:00
S30
26°
16:00
S30
25°
17:00
S30
24°
18:00
S30
23°
19:00
S30
22°
20:00
S30
21°
21:00
S26
20°
22:00
S26
19°
23:00
S26
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад “Токио олимп” сангийн цомыг гардууллаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг

2020 оны зуны олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны тогтоолоор үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих, бэлтгэл сургуулилтыг чанартай явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Токио олимп” сан байгуулагдан ажиллаж байна.

Тус сангийн цомыг уламжлал ёсоор 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргад гардуулан, орон даяар аялуулж байсан бол энэ жил анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад гардуулахаар болсон юм.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Токио олимп” сангийн цом, цом аялуулах удирдамжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга удахгүй болох зуны олимпын наадамд оролцох эрхийг илүү олон тамирчин авч, амжилтаа ахиулан оролцохыг хүсэн ерөөв.

Өнөөдрийн байдлаар Үндэсний шигшээ багийн найман тамирчин олимп, паралимпын буудлага, хөнгөн атлетик, пара таеквондо, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг төрөлд өрсөлдөх эрхээ аваад байна. Мөн багийн спортын төрлөөр анх удаа 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Токиогийн олимпод оролцох эрхээ авсан билээ.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

x