Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд хаагдах дөрвөн зам

ikon.mn
2019 оны 9 сарын 27
iKon.MN

Нийслэлд дөрвөн замын хөдөлгөөн хаагдахаар болсон байна. Үүнд:

 
  1. Баянгол дүүрэг, нэгдүгээр хороо Төмөр замын саадын ар талын туслах авто замыг дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны 23:00 цагаас 2019 оны 9 дүгээр сарын 28-ны 08:00 цагийн хооронд хаана. Энэ хугацаанд дулааны шугам шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Иргэд та бүхэн ажил гүйцэтгэх хугацаанд тус туслах замаар зорчихгүй байхыг хүсье.
     
  2. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр хорооллын урд хэсгийн 0.3 км авто замыг 2019 оны 9 дүгээр сарын 28-ны 23:00 цагаас 2019 оны 9 дүээгр сарын 29-ний 07:00 цагийн хооронд хааж, борооны ус зайлуулах шугамын ажил хийж гүйцэтгэнэ.
     
  3. Баянзүрх дүүрэг, Монелийн уулзварын авто замыг 2019 оны 9 дүгээр сарын 28-ны 23:00 цагаас 2019 оны 9 дүгээр сарын 29-ний 07:00 цагийн хооронд хааж, дулааны шугам шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх тул тус уулзвараар зорчих иргэд та бүхэн бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
     
  4. Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо буюу Баянхошууны тойрог буудлаас Баянхошуу Жанцан дэлгүүрийн буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг 2019.09.28-ны 23:00- 2019.09.29-ний 07:00 цаг хүртэлх хугацаанд бүрэн хаана.
    Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд Хувьсгалчдын гудамжны автозамыг сэтэлгээ, гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажил хийж гүйцэтгэх юм.

 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР