2019/11/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,706.68₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-21°
07:00
S26
-27°
08:00
S26
-26°
09:00
S26
-23°
10:00
S26
-20°
11:00
S26
-18°
12:00
S26
-16°
13:00
S26
-15°
14:00
S26
-14°
15:00
S26
-14°
16:00
S30
-15°
17:00
S30
-17°
18:00
S29
-18°

Сүхбаатарын талбай дээр Үндэсний номын сангийн үнэмлэх нээх үйлчилгээ үзүүлж байна

ikon.mn
2019 оны 9 сарын 27
iKon.MN

Монгол Улсын Засгийн газар энэ оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Засгийн газар үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх Нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Нээлттэй өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.  Талбайн 29 дугаартай “Ном - Уншигч-Соёл” асарт Хүүхдийн төв номын сан, иргэдэд үйлчилж байна.

“Ном-Уншигч-Соёл” асарт зочилсноор “Уншлага дэмжих” жилийн хүрээд хийсэн тойрон айлчлалын тайлантай танилцах, Бичил хүүхэлдэйн театрт “Алтан загасны үлгэр”, “Гахайн гурван тоорой”, “Болдоггүй бор өвгөн” гэх мэт үлгэрүүдийг үзэх,  Хормогчин хүүхэлдэйн үлгэрүүд сонсох, Эсгий номуудтай танилцах, Оньсон тоглоом сурах, тоглох үйлчилгээг Хүүхдийн төв номын сан үзүүлж байна.

Харин Үндэсний номын сан үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах, номын сангийн үнэмлэх нээх, номын худалдаа, ном сэлбэн засах үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

x