Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад Америк үйлдвэрийн электрон тамхины худалдааг гэнэт зогсоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын электрон тамхины үйлдвэрлэгч Juul Labs компани долоо хоногийн өмнө Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн юм.

Хятад бол 300 сая гаруй хэрэглэгчтэй, тамхины дэлхийн хамгийн том зах зээл.

Гэвч өчигдрөөс Хятадын онлайн болон офлайн дэлгүүрүүдээс Juul-ийн бүтээгдэхүүнүүдийг гэнэт татаж эхэлжээ. Яг ямар шалтгаанаар бүтээгдэхүүнүүдийг нь худалдаанаас татсан талаар мэдээлэл өгөөгүй ч нөхцөл байдлыг тодруулахаар Хятадын талтай хэлэлцэж байгаагаа Juul компани мэдэгдсэн байна.

Тамхины аварга үйлдвэрлэгч Altria групп 35 хувийг нь эзэмшдэг Juul компани сүүлийн үед АНУ-ын зах зээлд бэрхшээлтэй тулгараад байгаа.

Америк даяар тэдний хэрэглэгч 400 гаруй хүн уушгины үл мэдэгдэх өвчнөөр өвчилж, зургаан хүн нас барсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Трампын засаг захиргаа тусгай амт оруулсан электрон тамхины худалдааг хориглохоор төлөвлөж байгааг зарласан. Нью Йорк, Мичиган мужуудад ийм хориг хэрэгжиж эхлээд байна.

 

Эх сурвалж: Reuters