Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл хот жилээс жилд жижгэрч, бас хөгширч байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын нийслэл жилээс жилд жижгэрч, бас хөгширч, удахгүй мега хотын статусаа алдах төлөвтэй байгааг Сөүл хотын захиргаа өнөөдөр мэдээлжээ.

Арван саяас дээш хүн амтай хотыг мега хот гэж нэрлэдэг.

Өнгөрсөн оны сүүлийн байдлаар Сөүл хотод 10,049,607 хүн оршин сууж байгаагаас 283,984 нь гадаадын иргэд болохыг статистик тоо баримт харуулсан байна.

Ирэх оны эхний хагаст багтаж тус хотын оршин суугчийн тоо 10 саяас бага болох тооцоо гарчээ. Сүүлийн үед жил тутамд 80,000 гаруй хүн Сөүлээс нүүж байгаа нь үүнд нөлөөлсөн байна.

Үүнээс гадна Сөүл хот өнгөрсөн оноос анх удаа “хөгшин хот” гэх ангилалд орох болсон гэнэ. Оршин суугчдынх нь 14 хувь 65 ба түүнээс дээш настай иргэдээс бүрдвэл ийм ангилалд ордог. НҮБ-ын гаргасан ангиллаар ахмад настнууд 7 хувийг эзэлбэл “хөгширч буй хот”, 14 хувьд хүрвэл “хөгшин хот”, 20 хувиас давбал “хэт хөгшин хот” гэж үздэг байна.

Сөүл нь 2005 онд “хөгширч буй хот” ангилалд орох болсон юм. Харин “хэт хөгшин” ангилалд 2026 онд шилжихээр тооцоо гарсныг өнөөдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: Yonhap News