Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Халдлагын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Саудын Арабт зэвсэг нийлүүлэх санал тавив

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Саудын Арабын газрын тосны гол байгууламжууд агаарын халдлагад өртөж, их хохирол амссан билээ.

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын зэвсэг техникийг өөрийн чухал байгууламжуудыг хамгаалах зорилгоор худалдаж авахыг Саудын засгийн газарт санал болгожээ.

Даваа гарагт Анкара хотод сэтгүүлчидтэй уулзахдаа Путин “Саудын Араб ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй. Манай С300 хамгаалах системийг Иран худалдаж авсан. Ноён Эрдоган хамгийн сүүлийн үеийн С400 загварыг авах шийдвэр гаргасан. Эдгээр зэвсэг нь Саудын Арабын ямар ч дэд бүтцийг ямар ч халдлагаас хамгаалах бүрэн чадвартай юм” гэж хэлсэн байна.

Туркийн нийслэл Анкара хотод ОХУ, Турк, Ираны төрийн тэргүүнүүдийн гурвалсан уулзалт болж байгаа юм.

Уулзалтын үеэр төрийн тэргүүнүүд Саудын Араб, Йемений хооронд өрнөж буй дайныг аль болох түргэн дуусгах ёстой гэсэн байр сууринд санал нэгджээ.

Энэ үеэр Путин зүй ёсны дайн зөвхөн өөрийгөө хамгаалах зорилготой байх ёстой гэсэн сургаалийг Коран судраас эш татаж, Оросын агаараас хамгаалах зэвсэг энэ зорилгод нийцэж байгааг хэлсэн байна.

Оросын бүтээсэн С300 агаараас хамгаалах системийг Иран улс 2017 онд худалдан авч байжээ. Харин Турк улс энэхүү зэвсгийн сүүлийн загвар болох С400 системийг долдугаар сард хүлээж авсан юм.

 

Эх сурвалж: Russia Today