Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөнө

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар зочид буудлын “Өргөө” танхимд

09:00 цагаас “ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ-ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт хурал болно.

Blue Sky зочид буудалд

09:00 цагаас Санхүүгийн зохицуулах хорооноос “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” Төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын VII зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Туушин зочид буудлын Соёмбо танхимд

09:00 цагаас Төлбөрийн тэнцэл ба гадаад өр хэлэлцүүлэг эхэлнэ.

ЭМЯ-ны хурлын Б зааланд

10:00 цагаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 9-р сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр” болгон зарласан. Энэ өдөрт зориулсан үйл ажиллагааны нээлт болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт "Монгол Тэмүүлэл” сургуулийн байрны маргаантай холбоотой тус сургуулийн эцэг эхчүүд хэвлэлийн бага хурал хийнэ.

Эрүүл мэндийн яамны А танхимд

11:30 цагт ЭХЭМҮТ, Төрөх эмнэлгүүдэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг гардуулна.

УДЭТ-ын зүүн хойно

13:00 цагаас Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсны төрсөн өдрийг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөнө.

Сүхбаатарын талбайд

Гадаад Харилцааны Яамны нээлттэй хаалганы өдөр зохион байгуулагдана. Энэ үеэр Консулын газар иргэдэд зөвлөгөө өгөх, Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрууд тухайн улсынхаа үндэсний хоол, бүтээгдэхүүнээр үйлчилж, мэндчилгээ дэвшүүлнэ.