Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Амар: 21-р зуунд зөвхөн мэдлэгтэй байгаад зогсохгүй харилцааны, сэтгэл зүйн болон нийгмийн чадвартай байх нь чухал…

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 13
Сурталчилгаа
 

Жэт англи хэлний сургалтын төв зөвхөн англи хэлний мэдлэг олгохоос гадна  21-р зуунд ажиллаж амьдрахад тустай  чадваруудыг олгож эхэлжээ.  

Амьдрах ухаан, “амьдрах” боловсрол олгох “Хүүхэд хөгжлийн төв”–ийн Нийгэм сэтгэлзүйн хөтөлбөр (SEL)- ийн талаар Жэт англи хэлний сургуулийн Нийгэм сэтгэлзүйн хөтөлбөрийн зөвлөх багш, сэтгэлзүйч Ж.Амартай ярилцлаа.


-“Хүүхэд хөгжлийн төв”-ийн SEL буюу нийгэм сэтгэлзүйн хөтөлбөрийн давуу тал, онцлог юу вэ?  

21-р зуунд зөвхөн мэдлэгтэй байгаад зогсохгүй харилцааны, сэтгэл зүйн болон нийгмийн чадвартай байх нь чухал. Нийгэм, сэтгэл зүйн сургалт буюу Social, Emotional Learning хөтөлбөр нь энэхүү харилцааны, сэтгэл хөдлөлийн болон нийгмийн чадваруудыг хөгжүүлэхэд чиглэгддэг. Эдгээр чадварууд нь уншиж, бичихтэй л адил хүний амьдралд маш ач холбогдолтой. Хүүхдийг багаас нь ахлах анги хүртэл нь тогтмол энэхүү чадварыг зааж сургах нь хамгийн үр дүнтэй байдаг.

Судалгаагаар SEL-ийн хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн амьдралд эерэг өөрчлөлтүүд гарсан байдаг. Тухайлбал, сурагчдын сурлага сайжирч, илүү эерэг зан үйл гаргаж сөрөг үг, үйлдэл үзүүлэх нь багассан. АНУ-д нийгмийн болон сэтгэл зүйн чадвартай хүүхдүүд хоёр дахин их боловсролын зэрэг авч, ахлах сургуулиа төгсөөд 25 нас хүрэх үедээ бүтэн цагийн ажилд 50%-иар илүү ордог байна.

Монголд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын программд ийм хөтөлбөр одоохондоо байдаггүй. Анги танхимын дүүргэлт, боловсон хүчин гээд олон зүйлийн хүрэлцээ, хангамж тааруухан байдагтай холбоотой байх гэж хардаг. Харин Жэт англи хэлний сургуулийн хувьд Нийгэм сэтгэлзүйн хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жилээс “Хүүхэд хөгжлийн төв”-тэй болж, зөвхөн англи хэл заахаас гадна хувь хүний хөгжил, төлөвшилд шаардлагатай чадваруудыг хөгжүүлэхэд анхаарах юм..

-SEL буюу  Нийгэм сэтгэлзүйн хөтөлбөрөөр яг ямар чадваруудыг олгох вэ?

Бидний зорьж байгаа гол зүйл бол хөтөлбөрөөр дамжуулаад хүүхдүүд өөрийн талаарх ойлголттой болохоос гадна тэдний нийгэмших чадварыг хөгжүүлэхэд анхаардаг. Өөрөөр хэлбэл тухайн нөхцөл байдалд дасан зохицох чадамжийг сайжруулах,нийгэмд хандах үзэл бодол, нийгмийн болон танин мэдэхүй, мэдээлийг боловсруулах чадваруудыг хөгжүүлэхэд чиглэгддэг.

SEL хөтөлбөр нь:

  • Сэтгэл хөдлөлөө таних, ойлгох, хянах
  • Эмпати буюу бусдыг мэдэрч ойлгох
  • Асуудлыг үр дүнтэйгээр шийдвэрлэх
  • Хариуцлагатайгаар шийдвэр гаргах
  • Эрүүл харилцаа тогтоох болон хадгалахад чиглэгддэг.

Багахан дэлгэрүүлбэл хүүхдүүд энэхүү хөтөлбөрөөр дамжуулан өөрсдийн дотор юу болдгийг ойлгон ухаарч, өөрийн сэтгэл хөдлөлөө таньснаар хүчтэй сэтгэл хөдлөл болон өөрийн сөрөг үйлдлээ хянаж сурдаг. Энэ нь аливаа үйлдлийг хийхийн өмнө зогсоод, уужуу амьсгаа аваад, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийнэ гэсэн үг юм.

Хүүхдүүд өөрсдийн сэтгэл хөдлөлөө ойлгохоос гадна бусдын сэтгэл хөдлөл, үзэл бодлыг ойлгон мэдрэхэд суралцдаг. Тодруулбал, бусдад хүнлэг энэрэнгүй, хүндэтгэлтэй ханддаг болдог ба энэ нь хичээл сургуульд нь  болон амьдралд нь маш хэрэгтэй байдаг. Нэг үгээр EQ- сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулах чадвар хөгждөг.

SEL хөтөлбөрийн сургалтанд хамрагдсан хүүхдүүд асуудлыг тайвнаар шийдвэрлэх, өөрийн хэрэгцээ, хүсэл сонирхлоо тодорхой илэрхийлж сурдаг. Энэ нь бусадтай хамтарч ажиллах болон насанд хүрэгчдээс тусламж хүсэх чадвар гэсэн үг юм.

Хүүхдүүд амьдрал болон ирээдүйнхээ талаар хариуцлагатайгаар шийдвэр гаргаж сурснаар илүү сайхан ирээдүй лүү хөтөлдөг.

-Хичээлээ ямар аргаар заадаг вэ. Багшийн хувьд, таны ажиглалтаар энэ хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд хэрхэн өөрчлөлт гардаг вэ?

Багш нарын хувьд мэргэжлийн, энэ хөтөлбөрөөр тусгайлан бэлтгэгдсэн туршлагатай сэтгэл зүйчид байдаг.

Сургалт бүхэлдээ оролцооны аргад тулгуурлах бөгөөд хүүхдүүд өөрийн хийж байгаа үйлдлээсээ суралцах боломж нөхцлийг бүрдүүлэх болно. Сургалтын цаг мөч бүхэнд  сурч хөгжих боломжтой. Шинжлэх ухааны үндэслэлтэй энэхүү хөтөлбөрөөр бид хүүхэд өсвөр үеийнхний нийгмийн чадварыг дэмжих зорилготой.Нийгмийн чадвар нь тодруулж хэлбэл тухайн нөхцөл байдлаас хамаарсан олон тооны чадвар, биеэ авч явах байдал, зан үйлийг дотроо багтаадаг. Нийгмийн чадвар эзэмшээгүй хүн нүдэнд шууд өртдөг. Жишээлбэл, нийгэмд биеэ авч явах чадваргүй хүн өөртөө итгэлгүй, бусдаас зугтсан, биеэ барьсан эсвэл хэт дайран давшилсан түрэмгий зан байдлаараа анзаарагддаг.Сургалтын үр дүнт олон арга аргачлалыг ашиглах бөгөөд 2 модуль бүхий нийт  72  цагийн хичээлтэй.

-Нөгөөтэйгээр англи хэлийг үр дүнтэй сайн сурахад нь энэ хөтөлбөр нөлөөлөх үү?

-Нийгэм сэтгэлзүйн хөтөлбөрт хамрагдсан хүүхэд өөрийгөө таньж мэдээд, өөрийгөө олоод, бодитой зорилготой болоод эхэлдэг. Ингэснээр тухайн хүүхдийн аливаад хандах хандлага өөрчлөгдөж эхэлнэ. Зөвхөн англи хэл гэлтгүй харилцаа, сурлагын чанарт сайнаар нөлөөлж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хүүхэд юуны учир сурах гэж байгаагаа ойлгож, хичээж эхэлдэг гэсэн үг. Бодитоор АНУ-д хийсэн судалгаагаар энэ хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн сурлагын чанарт хүртэл ахиц дэвшил гарч байгаа нь тогтоогдсон.

-Насны онцлогоос шалтгаалаад хүүхэд бүрийн сэтгэлзүйн онцлог харилцан адилгүй байдаг гэдэг. 7-12 насныханд зориулан “Хүүхэд хөгжлийн төв”-өө нээж, нийгэм сэтгэлзүйн хөтөлбөрт хамруулах болсон нь ямар шалтгаантай вэ? 

-Хүний хөгжлийг судлаачид хэд хэдэн үе шат болгон авч үзсэн байдаг, Тухайлбал 0-5 нас, 6-12 нас, 12-18 , залуу нас, идэр нас гэх мэт. Үе шат бүр онцлогтой, зайлшгүй даван туулах бэршээл, асуудалтай тулгардаг. Тухайн үе шатыг зөв даван туулж чадах юм бол дараагийн үе шатандаа илүү сайн бэлтгэгдэж байна гэсэн үг. Тухайлбал, хүүхдийн 7-12 насны онцлог байна. Харьцангүй тайван үе гэж хэлдэг. Энэ насандаа хүүхэд маш дуулгавартай, тусч байдаг тул эцэг эхчүүд хайхралгүй орхих хандлагатай байдаг. Уг нь энэ насанд нь хүүхдэд илүү их анхаарал хандуулж, тэднийг сонсож, сайнаар үлгэрлэж чадах юм бол дараагийн үе болох сэтгэлийн хөдлөл ихтэй, тогтворгүй өсвөр насандаа маш сайн бэлтгэгдэж, амархан даван туулж чаддаг.

Жэт Англи хэлний сургууль маань Хүүхэд хөгжлийн төвөө 7-12 насныханд зориулан нээж, нийгэм сэтгэлзүйн хөтөлбөрт хамруулж байгаа нь нэг талаар үүнтэй холбоотой гэж хэлж болно.  

 Хүүхэд хөжлийн төвийн маань бас нэг давуу тал нь сургалтaндаа эцэг эхчүүдийг идэвхтэйгээр оролцуулдаг.  Хүүхдүүдийнх нь онцлог, эцэг эхчүүд яаж хэрхэн хандах, аль тал дээр нь анхаарах ёстой талаар эцэг эхчүүдэд зориулсан уулзалт, сургалтыг давхар зохион байгуулдаг байгаа.

-Цаг заваа гарган сайхан ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.

Jet School of English-Little Jetters сургалтын орчин

 
 
 
 

Jet School of English-Little Jetters

Холбоо барих утас: 7711-8899

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.