Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн банктай 100 сая ам.долларын Хөгжлийн бодлогын хоёрдахь санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурна

ikon.mn
2019 оны 9 сарын 13
iKon.MN

“Туушин” зочид буудалд

09:00 цагт Дэлхийн Ардчиллын өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэний 30 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улс-Ардчиллын замаар 30 жил”, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн хурал болно. Хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцоно.

ГХЯ-ны Зөвшилцөл танхимд

09:00 цагт Чин ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээнийн хурал болно. 

Төрийн ордны Фоёонд

10:00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж төсөл макеттай танилцана.

Blue sky зочид буудалд

10:00-16:00 цагт Эрүүл мэндийн салбарын Хөдөлмөрийн яармаг зохион байгуулагдана. 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагт Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар болон Авто замын хөгжлийн газраас Хан-Уул дүүргийн 4, 6 дугаар хорооны Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний Авто замын төлөвлөлтийн талаар мэдээлэл хийнэ. 

11:00 цагт Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Японы соёлын наадам болох талаар мэдээлэл хийнэ. 

11:30 цагт Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас НЗД-ын 05 албан даалгаврын хүрээнд Барилгын гадна орчны аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар хийсэн судалгааны талаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11.:30 цагт "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрийн ажилчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

Сангийн яамны 8 давхарын Хүндэтгэлийн танхимд

14:00 цагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Дэлхийн банктай 100 сая ам.долларын Хөгжлийн бодлогын хоёрдахь санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурна. 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ , явган хүний зам талбай, орц гарц хаасан зөрчлүүдийг албадан буулгана.

Зураг
13 | 18 | 17 цаг