Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Талын марафон Хүй долоон худагт болно

ikon.mn
2019 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Уламжлал болон зохион байгуулдаг “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн 2019 оны есдүгээр сарын 8-ны өдөр 10:00 цагаас Хүй долоон худагт эхэлнэ.

Тэмцээн өсвөр нас, насанд хүрэгчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар зохион байгуулагдах юм.

Марафонд оролцох иргэдийг Спортын төв ордны 308 тоотод 2019 оны есдүгээр сарын 7-ныг дуустал бүртгэж байгаа бөгөөд хураамж-10,000 төгрөг байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.