Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

ДАШТ: Өнөөдөр Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар зодоглоно

Э.Аззаяа, iKON.MN
2019 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн хэсгийн барилдаан эхэллээ.

Өнөөдөр манай улсын тамирчдаас Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар зодоглоно. 

Эрэгтэйчүүдийн 90 кг-д барилдах Г.Алтанбагана 2018 оны Жакартад болсон Азийн наадмын хоёрдугаар байр, 2019 оны Тбилисийн Гран прид гуравдугаар байрт шалгарч байв.

Харин эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд өрсөлдөж буй залуу тамирчин Ц.Энхчимэг нь "Asian Championships Cadets-2017"-ын гуравдугаар байрын эзэн юм.

Өчигдөр шөвгийн 8-д шалгарсан Б.Ганхайч дагах барилдаанд Голландын тамирчин Санне Вермеерт иппон үнэлгээгээр ялагджээ.