• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

ДАШТ: Ё.Басхүү дагах барилдаан хийхээр боллоо

Э.Аззаяа, iKON.MN
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсын Токио хотноо үргэлжилж байна.

Тэмцээнд 148 улсын 839 тамирчин оролцож байгаа юм. 

ДАШТ-ий эхний өдөр Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жинд барилдав. 

 

М.Уранцэцэг хагас шигшээ тойрогт Украины бөх 18 настай Дарьяа Белодидтой таарч, ялагдал хүлээсэн. Харин хүрэл медалийн төлөө барилдаанд Францын жүдоч Мелани Клементийг ялж, хүрэл медаль зүүсэн. Ингэснээр тэрбээр ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны монгол тамирчин болсон түүхэн амжилт үзүүллээ.

ДАШТ-ий 48 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаан:

 

Харин тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 66 кг-ын жинд Ё.Басхүү нар барилдаж байна. 

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой, Л.Сосорбарам нар тэмцээнээ өндөрлүүлээд буй бол эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү шөвгийн 8-д шалгарав.

Тэрбээр шөвгийн 8-д өмнөх удаагийн дэлхийн аварга Хифуми Абэтэй учраа таарч, ялагдан дагах барилдаан хийх бөгөөд хэрэв Египетийн бөхийг ялбал хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Ё.Басхүүгийн үзүүлсэн амжилтууд:

  • 2017 оны Хөх хотын Гран при-Хүрэл медаль
  • 2017 оны "The Hague" Гран пригийн-Алтан медаль
  • 2018 оны Осакагийн Гранд слам-Хүрэл медаль
  • 2019 оны Дюссельдорфийн Гранд слам-Хүрэл медаль
  • 2019 оны Бакугийн Гранд слам-Хүрэл медаль
  • 2019 оны Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
  • 2019 оны Хөх хотын Гран при-Хүрэл медаль
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Эгэл [66.181.188.68] 2019/8/27
Болж байна шүү Сая молдавтай барилдсан барилдаанаас сургамж аваарай.Тэвчээр хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.192] 2019/8/26
аМЖИЛТ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.81] 2019/8/26
Sain bainaa.hicheegeerei
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.188] 2019/8/26
Үнэхээр сайн бсн. Ингэж барилдаад ялагдсан ч яадгийн. Амжилт хүсье!
1 | 0 Хариулах
Үзэгч [202.179.6.230] 2019/8/26
Аль тв дээр гарч байна вэ
0 | 0 Хариулах