Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

ДАШТ: Шөвгийн 8-д шалгараад байсан Б.Ганхайч дагах барилдаан хийнэ

Э.Аззаяа, iKON.MN
2019 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг эхний шатандаа Израил улсын залуу жүдоч Шарир Гилид унаснаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Мөн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар шөвгийн 16-д орох барилдааныг Гүржийн залуу бөх Майсурадзе Лукатай хийж цаг сунгаж барилдсан ч харамсалтайгаар ялагдлал хүлээв.

Харин “Их дуулга” тэмцээний хүрэл медальт Б.Ганхайч шөвгийн 8-д шалгараад байв. Тэрбээр шөвгийн 8-д Словени улсын Т.Ринатай учраа таарч, иппон үнэлгээгээр ялагдав. 

Олон улсын хэмжээний мастер Б.Ганхайч дагах барилдаан хийх эрхтэй болж байна.