Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрөл аваагүй автобусыг үйлчилгээнд явуулахгүй

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

“Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд хяналт тавих шалгалтын удирдамж”-ийн дагуу 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд тээвэрлэх автобуснуудын техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл хангасан байдалд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран шалгаж байна.

Ингэхдээ "Төрийн хяналт шалгалтын тухай”, “Автотээврийн тухай”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай”, “Зөрчлийн тухай” хуулиудын хэрэгжилт, “Замын хөдөлгөөний дүрэм”, “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих шаардлага” MNS6440:2014, “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 улсын стандартуудын мөрдөлтийг хангасан байх шаардлага тавих юм.

Шалгалтанд 37 сургуулийн нийт 80 дунд багтаамжийн автобус хамрагдсанаас 76 автобус тэнцэж, сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрөл авжээ.

Тиймээс сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрөл аваагүй автобусыг үйлчилгээнд явуулахгүй, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцох аж.

Тус хяналт, шалгалт нь 2019 оны наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх тул шалгалтанд хамрагдаагүй сургуулийн хүүхэд тээвэрлэх автобус бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд шалгалтанд хамрагдахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.

Зураг
13 | 16 | 17 цаг