Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсний дэлгүүрүүд аппликейшн ашиглан тариаланчдаас шинэ ургацын ногоо шууд захиална

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн томоохон технологийн компаниуд болох IBM, Sony, Panasonic, Fujitsu, Nissan зэрэгт ажиллаж байсан өндөр боловсролтой, туршлагатай програмист залуус нэгдэж хүнсний дэлгүүрүүд, үйлчилгээний байгууллагуудад зориулсан бараа татан авалтын нэгдсэн захиалгын систем хийсэн аж.

Одоогийн байдлаар тус захиалгын системд 4700 гаруй дэлгүүр, худалдаа үйлчилгээний цэг бүртгүүлсэн бөгөөд дотоодын 30 орчим томоохон компаниудын барааг "ОДО ордер" аппликэйшнийг ашиглан захиалдаг болоод байна. Намрын ургац хураалт эхэлсэн энэ цаг үед хүнсний ногоо тариаланчдаа дэмжин шинэхэн ургацын ногоог дундын зуучлалын хөлсгүй шууд тариаланчдаас нь захиалах боломжийг олгож тариаланч ногоочиддоо уг системээ үнэ төлбөргүй ашиглуулахаар болжээ.

 

Дэлгүүрүүдэд шинэхэн ургацын ногоо нийлүүлэх сонирхолтой тариаланчид тус ОДО ОРДЕР апп-г ухаалаг утсандаа татаж тариалсан ногоо, зарах үнэ, савалгаа, аль бүсэд нийлүүлэх боломжтой зэрэг мэдээллээ оруулмагц тухайн бүсэд байрлах дэлгүүр захиалга хийх боломжтой болох юм.

Эхний ээлжинд Төв аймгийн Борнуур, Жаргалант, Батсүмбэр мөн Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Хушаат сумын 120 гаруй ногоочдын санаачлагаар байгуулагдсан “Цэвэр хөрсний шим” дундын хоршоо нэгдэж дэлгүүрүүдээс захиалга авч эхлээд байна.

 

Та бүхэн дэлгүүр, худалдааны төв, цайны газар, ресторан ажиллуулдаг бол ОДО ордер апп татаж бүртгүүлээд дундын нэмэгдэлгүй шууд тариаланчидаас гарал үүсэл тодорхой, шинжилгээний бичгээр баталгаажсан ШИНЭ УРГАЦЫН ХҮНСНИЙ НОГООГ захиалан ҮНЭГҮЙ ХҮРГҮҮЛЭН АВААРАЙ. 

Апп татах линк http://onelink.to/hzmubf 
Хүнсний ногоо нийлүүлэгчээр бүртгүүлэх бол 80034013 утсаар болон https://order.odo.mn сайтаар хандаарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 18 | 17 цаг