Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

“ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” нээлттэй мэдээллийн өдөрлөг болно

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БСШУСЯ-наас хичээлийн шинэ жилийг угтан “ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” нээлттэй мэдээллийн өдөрлөгийг зохион байгуулж байна.

Өдөрлөг БСШУСЯ-ны байранд 10:00-17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үеэр эцэг эх, оюутан, сурагчдад дараах зөвлөгөө, мэдээллээр үйлчлэх аж.

  • Цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл, мэдээлэл
  • Байгууллагын цэцэрлэг байгуулах талаар зөвлөмж
  • Ерөнхий боловсролын сурагчдын сурах бичиг, дүрэмт хувцас
  • Ерөнхий боловсролын сурагчдын мэргэжил сонголтын талаар зөвлөмж
  • Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын дүн, холбогдох мэдээлэл
  • Нээлттэй даалгаврын сангийн системийн үйл ажиллагааны талаар мэдээлэл
  • Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах сургалтуудын мэдээлэл
  • Их, дээд сургуулиудын танилцуулга, мэдээлэл
  • Оюутны хөгжлийн зээл, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийн талаарх мэдээлэл
  • Гадаадад суралцагчдад өгөх зөвлөмж, мэдээлэл
  • Боловсролын магадлан итгэмжлэлийн талаарх мэдээ, мэдээлэл
  • Зээлийн сантай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн суралцагчдын дипломын буцаан олголтын мэдээлэл
  • Насан туршийн боловсролын үндсэн чиглэлийн сургалтуудын талаарх мэдээлэл
  • 2019 онд баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажил, төсөл хөтөлбөрийн мэдээлэл