Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж прокурорт буцаалаа

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурлын шийдвэр гарлаа.

Б.Хурц нарт холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж прокурорт буцаалаа.

Хуулийн дагуу хохирогчийн тал тав хоногийн дотор гомдол гаргахгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой юм. Шүүх хуралд оролцож буй Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат прокурорт хандаж гомдол гаргах эсэхээ өмгөөлөгчтэйгээ ярилцаж байгаад шийдвэрлэнэ гэх хариултыг өгөөд байна.

Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн “Шалгах ёстой зүйлийг шалгаагүй буюу дутуу шалгасан байна гэж үзлээ. Нотлох баримт хангалттай биш байна. Хэргийн талаар өөр зүйл ярих ямар ч боломж байхгүй. Миний байр суурь хүртэл хэргийн нэг хэсэг болно” хэмээн хэллээ.

Тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2021 онд дуусах юм.