Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шувуутай мөргөлдөж осолдсон онгоцны ихэнх зорчигчид аялалаа үргэлжлүүлэхээс татгалзжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр өглөө Москвагаас Крымийн Симферополь хотод хүрэхээр Жуковскийн нисэх буудлаас хөөрсөн Урал Айрлайнз компанийн нисэх онгоц сүрэг цахлайтай агаарт мөргөлдөж, ослын буулт хийсэн билээ.

Нэг хөдөлгүүр нь эвдэрсэн нисэх онгоц дугуйгаа дэлгэж чадаагүй газардсан юм.

Москвагийн ойролцоо эрдэнэ шишийн тариалангийн талбайд элгээрээ газардсан онгоцонд 226 зорчигч явсан бөгөөд тэднээс 76 нь хөнгөн бэртэж, эмнэлгийн туслалцаа авсан байна. Тэгвэл зорчигчдын дөнгөж 72 нь аялалаа цааш үргэлжлүүлэн Симферополийг зорьж, үлдсэн бүх зорчигчид дахин нисэхээс татгалзаж, төлбөрөө бүрэн буцааж авах хүсэлт гаргасныг Урал Айрлайнз компани мэдээлжээ.

Тус компани зорчигчдын тасалбарын төлбөрийг буцаахаас гадна сэтгэл санааны хохирлыг нь барагдуулахад зориулан нэмж мөнгө төлөхөөр болсон байна.

 

Эх сурвалж: ТАСС