Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Британийн цагдаа эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг онлайн орчны дайралтаас хамгаалжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Британийн Гвент хотын цагдаа өнгөрсөн долоо хоногт мансууруулах бодис зардаг этгээдийг эрэн сурвалжилж байгаагаа фэйсбүүк сүлжээнд зарласан юм.

Эрэн сурвалжлагдаж байгаа этгээд нь 21 настай Жермэйн Тэйлор байжээ. Гэтэл түүний гэрэл зураг олны анхаарлыг татаж, өчигдрийн байдлаар зарлал нь 89,000 гаруй сэтгэгдэлтэй болсон байна. Тэйлорын этгээд үсний хэлбэр олны анхаарлыг татах шалтгаан болжээ.

Хүмүүс түүний үсийг элэглэн шоолж, элдэв хошигнол зохион бичсэн байна. Сүүлдээ түүнийг дайрч, доромжилсон агуулгатай сэтгэгдлүүд нэмэгдсэн тул Гвент хотын цагдаа арга хэмжээ авахад хүрчээ.

Цагдаагийн гаргасан мэдэгдэлд “Сошиал сүлжээнд ямар ч хэлбэрээр харилцахдаа болгоомжтой байхыг бид зөвлөж байна. Хэрвээ та бусдын эсрэг доромжилсон, зохимжгүй, бүдүүлэг агуулгатай зүйл бичвэл цагдаагийн анхаарлыг татах боломжтой” гэж анхааруулсан байна.

Хэдийгээр өвөрмөц үсний хэлбэрээрээ алдаршсан ч Жермэйн Тэйлор одоо болтол баригдаагүй байгаа ажээ.

 

Эх сурвалж: The Guardian