Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Түрээсийн орон сууцанд багш нарт 200 квот олгохыг шаардан өлсгөлөн зарлалаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Түрээсийн орон сууцны хөтөлбөрт 972 өрхийг хамруулахаар болж, долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цахим бүртгэлийг явуулж байгаа билээ.

Үүнээс 200 квотыг нь багш нарт олгохыг шаардаж буй юм.

Гэвч шаардлагад хариу өгөөгүй тул өнөөдрөөс эхлэн багш нар өлсгөлөн зарлалаа. Одоогоор 100 багш өлсгөлөнд нэгдэхээ мэдэгдсэнээс 30 нь өлсгөлөн зарлаж байна.

Нийслэлийн орон сууцны корпорациас (НОСК) аль нэг төрийн албан хаагчид давуу эрх олгохгүйгээр шалгаруулна хэмээсэн ч багш нарын хувьд бодит байдалд нийцэхгүй байгааг тодотгосон. 

Өлсгөлөн зарлаж буй багш нарын төлөөлөл "НОСК-ийн дарга нь сонгон шалгаруулалтаар хэдэн ч багш орж болно гэж байгаа. Тэр нь үнэн. Гэвч бодит байдлыг аваад үзвэл өрх толгойлсон багш ээж хэзээ ч үүнд хамрагдаж чадахааргүй байна. Энгийн жишээг аваад үзэхэд ихэнх багш цалингийн зээлтэй. Хамтран төлөгчгүй, цалингийн зээлтэй багшийн орлого, зарлагын харьцаа нь үзүүлэлтэд тэнцэхгүй болоод байгаа юм. Тиймээс л бид өрх толгойлсон, амьдралын боломж тааруу багш нарынхаа төлөө тэмцэж байна" хэмээж байлаа.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Түүнчлэн тэд маш олон айлын орон сууц барих төсөл, хөтөлбөрүүдийг цаасан дээр буулгасан ч амьдрал дээр хэд нь хэрэгжиж, хэдэн багш, цагдаа, эмч нарыг орон сууцтай болгосон бэ хэмээн төрийн холбогдох албан тушаалтнуудаас асууж байв. 

Түрээсийн орон сууцад хамрагдах бүртгэл 14 хоног үргэлжилнэ. Ингэхдээ энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн 2 хэлбэрээр:

  • Өрх толгойлсон эцэг, эх 
  • Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан,
  • Төрийн албан хаагч,
  • Залуу гэр бүл,
  • Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч,
  • 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл,
  • Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн найман бүлгийн дагуу явуулна гэж буй.
Зураг
13 | 16 | 17 цаг