Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Их хурд-8" хурдан азарганы уралдаанд Төв аймгийн харьяат Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Их хурд-8 азарганы уралдаанд 40 гаруй хурдан азарга гараанаас гарч Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга түрүү магнайд хурдаллаа.

Энэ азарга улсын наадамд уралдаагүй, дан уяатай, хавчиг зургаан настай болохыг онцолж байна.  

 
www.mpa.mn

Аман хүзүүнд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат О.Батбилэгийн халзан азарга хурдаллаа. О.Батбилэг уяач өнгөрөгч улсын наадамд азарга түрүүлгэсэн билээ.

Айргийн гуравт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Т.Төрмөнхийн буурал азарга хурдаллаа.

Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга хурдаллаа.

Энэ азарга улсын наадамд гурав түрүүлж, их хурд уралдаанд мөн түрүүлж байсан улс халзан азарганы төл болохыг онцолж байна.

 
www.mpa.mn

Айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын харьяат Д.Ганхуягийн хээр азарга хурдаллаа.

Уралдааныг зохион байгуулагч нар түрүү морийг Тоёота Ланд Крузер 200 автомашинаар байлж байгаа бол унаж хурдлуулсан хүүхдийг нэг өрөө байраар шагнаж урамшуулах юм байна.