Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрөөс “Баруун түрүү–10 хороолол” чиглэлд өөрчлөлт орлоо

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 16
iKon.MN

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажил эхэлсэнтэйгээр холбоотойгоор Дархан, Эрдэнэтийн салдаг уулзвараас - 361 гарам хүртэлх замыг өнөөдрөөс эхлэн арван нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хаалаа.

Иймд Эрдэнэт, Дархан, Сэлэнгээс чиглэлд явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар явуулах зохицуулалтыг хийсэн байна.

Мөн тухайн автозамаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 “Баруун түрүү – 10 хороолол” чиглэлийн замд дараах өөрчлөлт оржээ.

 

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

 

Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар