ЭРХҮҮ ХОТ ОРЧИМД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус мужийн баруун хойд нутгууд болох Тайшет, Нижнеудинск, Чуинск, Тулун, Зиминск район үерт автаад байна.
Үерийн улмаас зарим нутагт усны түвшин 1,350 см хүрч байшин барилга, зам, гүүр усанд автаж, цахилгаан, эрчим хүч тасарчээ. Албан ёсны мэдээллээр одоогоор 5 хүн нас барж, 112 хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа бөгөөд монгол иргэд өртсөн гэсэн мэдээлэл байхгүй.