Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Иванкагийн бичлэгийг нийтлэхдээ “элдэв санаа агуулаагүй”-г Францын ерөнхийлөгчийн ордноос мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванкагийн дэлхийн улс орнуудын удирдагчдын ярианд оролцож байгаа дүрс бичлэг онлайн орчинд тарж, дуулиан дэгдээгээд байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт Осакад болсон “Их 20”-ын чуулганы үеэр хийгдсэн уг дүрсийг Францын ерөнхийлөгчийн ордноос нийтэд тараасан юм.

Бичлэг тарсны дараа АНУ-ын гадаад бодлого, дипломат үйл ажиллагаа Трампын гэр бүлийн хүрээнд хэрэгждэг боллоо гэсэн шүүмж америкчуудын дунд өрнөжээ.

Санамсаргүй дуулиан дэгдээсэн Францын ерөнхийлөгчийн ордноос өчигдөр мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд дээрх бичлэгийг “Их 20”-ын чуулганы үеийн олон агшнуудын нэг нь бөгөөд нийтэлсний дараа олон нийтийн дунд ийм маргаан дэгдэнэ гэж төсөөлөөгүй хэмээн тайлбарлажээ.

Мөн Иванка Трампыг муухайгаар харагдуулах санаа Францын засгийн газарт байгаагүйг мэдэгдсэн байна.

Дональд Трампыг 2017 онд Цагаан ордонд ирснээс хойш Иванка зөвлөхөөр нь ажиллаж, олон улсын томоохон арга хэмжээнүүдэд дагалдан явдаг болоод байгаа.

Мөн НҮБ дахь АНУ-ын элч төлөөлөгч, Дэлхийн Банкны ерөнхийлөгчийн албан тушаалд Иванкаг томилох тухай таамаг яригдаж байв.

Бичлэг тарсны дараа сошиал сүлжээнд #unwantedivanka буюу “илүүдсэн Иванка” хаштагтай хөдөлгөөн өрнөж, Трампын охиныг элэглэсэн зураг эвлүүлгүүд олноор хөвөрч байна.

Эх сурвалж: Politico