Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: 1,000 гаруй автобусыг камержуулсан талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 7 сарын 2
iKon.MN

“Шангри-Ла” зочид буудлын Их танхимд 

09:00 цагт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс” эхэлнэ.

ГХЯ-нд 

09:00 цагт “Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” уулзалт, семинар болно.

БОАЖЯ-ны 2 давхрын хурлын танхимд

10:00 цагт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн цагдаагийн газрын гадна талбайд 

11:00 цагт цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор нийтийн тээврийн 1,000 гаруй автобусыг камержуулсан талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгнө.