Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ой зургаан сартай хүүхэд Булган голд унаж, нас баржээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2019 оны зургаадугаар сарын 18-ны өдөр Ховд аймаг Булган сумын нутэг дэвсгэр Булган голын ойролцоо амьдардаг ой зургаан сартай Э/эрэгтэй/ нь ээжийгээ бие засаад ирэх хооронд Булган голд унаж нас барсан хэрэг гарчээ.

Уг хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа юм байна.

Мөн өчигдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдөр 15:00 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын нутагт 56 настай эрэгтэй Б нь Орхон голд орж байгаад живж нас барсан хэрэг гарсныг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ажээ.

Тодруулбал, Талийгаач Б нь хоёр найзын хамт голын эрэг дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд сэрүүцэх зорилготой Орхон голд ороод, живж нас барсан байна.

Иймд хур тунадас ихтэй, голын усны түвшин эрс нэмэгдсэн байгаа ойрын өдрүүдэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, гол усанд оруулахгүй байх болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.