Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг өдөрт гурван иргэн голд осолджээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

2019 оны 6 дугаар сарын 17-нд голын усанд гурван иргэн осолджээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Модон бирваз” гэдэг газар “Орхон” голын усанд тус аймгийн харьяат 20, 21 настай хоёр эрэгтэй осолдсон байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Гүн нуур”-ын усанд Дорноговь аймгийн харъяат, 36 настай иргэн осолдсныг Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

Үертэй байгаа голуудын тухайд Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см давжээ.

Иймээс голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Мөн хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны  орчимд тоглуулахгүй байх, амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байхыг зөвлөж байна.