Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Туркменистаны ерөнхийлөгч унадаг дугуйгаар давхих зуур мэргэн буудаж үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Олон төрлийн авьяастай Туркменистаны ерөнхийлөгч энэ удаа дугуй унаж явахдаа хэрхэн мэргэн бууддагаа харуулжээ.

Тус улсын төв телевизийн үзүүлсэн мэдээнд ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов зэвсэгт хүчнийхээ бэлэн байдлыг өөрийн биеэр шалгаж байгааг харуулсан байна.

Тэрээр унадаг дугуй хөлөглөн давхих замдаа хүний дүрстэй гурван байг гар буугаар мэргэн буудаж унагажээ.

Бердымухамедов энэ удаа цэргийн анги нэгтгэлд гэнэтийн шалгалт хийхээр ирэхдээ алтадсан Мерседес машин хөлөглөж ирсэн байна. Машиных нь шат, хаалга автоматаар дэлгэгдэж байгааг дээрх мэдээнээс үзэж болно.

 

Үүнээс гадна ерөнхийлөгч мэргэн буучийн ур чадвараа харуулж, нисдэг тэрэг жолоодон агаарт хурдалж гайхалтай сайн нисгэгч болохоо харуулжээ.

2007 оноос хойш Туркменистан улсыг захирч байгаа Бердымухамедов автомашин жолоодох, морь унах, шүхрээр буух, дуу зохиох, рэп дуулах зэрэг маш олон ур чадвараа ард түмэндээ харуулаад байна.

Бердымухамедовын гэнэтийн шалгалтын тухай мэдээ бүрэн эхээрээ:

Зураг
13 | 16 | 17 цаг