Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Орон нутгийн замд гарч буй ослын талаар ТЦА-наас мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 6 сарын 14
iKon.MN

ШЕЗ-ийн байранд

08:30 цагт “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” дадлага, сургууль зохион байгуулна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд

09:00 цагт "Мэдээлэл, технологийн сорил-III" улсын уралдаан болно. Уг уралдаан тулгуур эрхтэн, хараа, сонсгол, оюуны бэрхшээлтэй хүүхэд залуусын дунд зохиогддог.

Корпорейт зочид бууудалд /Конвеншн центэрт/

09:00 цагаас “Үүдэл эсийн эмчилгээний өнөөгийн болон ирээдүйн төлөв байдал” олон улсын хурал болно.

ХЗҮХ-д

09:00 цагаас Оюуны өмчийн салбарын Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг боловсронгуй болгох хэлэлцүүлэг болно.

Туушин зочид буудалд

09:00 цагаас Австралийн Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг “Бичил төслийн хөтөлбөр” (БТХ)-ийн тайлангийн хурал болно.

Төрийн ордонд

10:00 цагаас Цусны донорын дэлхийн өдрийн хүрээнд 1,000 донорын чуулган болно.

МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд

11:00 цагаас энэ сарын 14-28-нд болох  “Хааны эрэлд -2019” энхийг дэмжих олон улсын сургуулийн талаар мэдээлэл хийнэ.

ШӨХТГ-т /Засгийн газрын XI байр/

11:00 цагаас ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд

11:00 цагаас ХХААХҮЯ, Нийслэлийн Хөдөө аж ахуйн газраас Органик хүнсний тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.

МҮЭХ-ны байранд

11:00 цагт МҮЭХ-ноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагаас МСНЭ, Монголын сайтын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргаж буй уриалгаа танилцуулна.

ГХЯ-ны хойд талын хаалган дээр

11:00 цагт Д.Цогтбаатар сайдыг хариуцлагаа хүлээж огцрохыг шаардсан иргэдийн жагсаал болно.
ГХЯ-ны сайдад 70 кг "Хар тамхи" гардуулна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд

11:30 цагаас Орон нутгийн замд гарч буй ослын талаар ТЦА-наас мэдээлэл хийнэ.

Пума зочид буудалд

12:00 цагаас "Төгс бүсгүйчүүд" ТББ-аас биеэ үнэлэгчдийг БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх төрийн болон ТББ-уудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зөвлөлдөх уулзалтын талаар мэдээлэл хийнэ.