Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Би хэзээ ч тэвчихгүй... Та ч бас

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 4
Сурталчилгаа

Хүүхдийн хүчирхийллийг зогсооход хүн бүрийн оролцоо чухал. Айж мэгшсэн өрөвдөлтэй харц, аврал эрсэн бяцхан гарыг хараагүй мэт бүү өнгөрөөч. Хүчирхийллийн эсрэг эхний алхмыг та л эхлүүлж чадна. Би хүүхдийн хүчирхийллийг хэзээ ч тэвчихгүй. Харин та???

Юнител Групп нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Та ч бас хүүхэд байсан” аяныг өрнүүлж, тус аяныхаа хүрээнд 6-р сарын 1-ний өдөр Шангри-Ла молл-д арга хэмжээ зохион байгуулсан юм. Хүүхдийн хүчирхийллийг хараагүй, сонсоогүй, дуугүй өнгөрөхгүй хэмээн томчууд хүүхдийн эрхийн төлөө амлалт өгсөн тус арга хэмжээнд нийт 7,000 гаруй хүн оролцжээ.

Хүүхдийг хүчирхийлэх нь гэмт хэрэг гэдгийг хүмүүс мэддэг атлаа хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөх нь гэмт хэрэг гэдгийг томчууд төдийлөн мэддэггүй. Тэгвэл тус арга хэмжээнд оролцсон хүмүүс бусдын хүүхдийг ч өөрийн хүүхэд шиг хайрлаж, хүүхдийн хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөлгүй, эрхийнх нь төлөө үйлдэл хийхээ тангарагласан юм.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
14 | 18 | 19 цаг