Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

“МАНДАЛ ДААТГАЛ” ХК-ийн 2018 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

“Мандал Даатгал” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №19/001 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөг буюу нийт 624.3 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн.

Ногдол ашгийг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх бүртгэлийн өдрөөр буюу 2019 оны 4 сарын 10-ны байдлаар “Мандал Даатгал” ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа нийт хувьцаа эзэмшигчдэд олгох болно.

Ногдол ашгийг 2019 оны 5-р сарын 27-ны өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулсан бөгөөд ХАОАТ, ААНОАТ-ын хуулийн дагуу хуваарилахаар шийдвэрлэсэн ногдол ашгийн дүнгээс 10%-ийн татварыг суутган байршуулсан болно.

“Мандал Даатгал” ХК-ийн Хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг Үнэт цаасны компанидаа хүсэлтээ гарган ногдол ашгаа авах боломжтой.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн мэдээ → https://www.schcd.mn/?p=9919

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 18 | 18 цаг