Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЭГДЭЛ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2019 оны 5 сарын 22
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
 

Түрээс, үл хөдлөх хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээ үзүүлдэг Ньюком Проперти ХХК нь Мобиком Корпораци ХХК-ийг оффисын байр, түүнд холбогдох үйлчилгээгээр хангах үндсэн үүргийн дагуу Монтрейд ХХК-ийн оффисын байрыг санал болгож улмаар 2007 оноос өнөөг хүртэл 11 жил гаруй хугацаанд Монтрейд ХХК-тай түрээсийн гэрээний дагуу хамтран ажиллаж байна.

Уг гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд гэрээг дахин 6 сарын хугацаагаар сунгах асуудлаар Монтрейд ХХК-тай яриа хэлцэл өрнүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон билээ. 

Түрээсийн байрыг 2019 оны 6 дугаар сард хүлээлгэн өгөхөөр болсонтой холбогдуулан, Ньюком Проперти ХХК нь түрээсийн төлбөрийг 2019 оны 1 дүгээр сараас эхлэн тогтсон ёсоор Монтрейд ХХК-ны данс руу шилжүүлж байсан. Уг асуудал шүүхийн байгууллагад шилжсэн тул аль нэг тал нь нөгөө талын эрхэд халдсан, үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөх үйлдэл хийх нь шүүхийн шийдвэрлэх ажиллагаанд саад болох хууль бус үйлдэл болно.

 Монтрейд оффисын түрээсийн харилцаатай холбоотой асуудал нь Мобиком Корпораци ХХК-нд хамаарахгүй бөгөөд Ньюком Проперти ХХК болон Монтрейд ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний асуудал болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.