Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

БРАЙТОН ярианы сургалтын төвийн зохион байгуулдаг “OH MY ENGLISH-3” онлайн чаллэнж зарлагдлаа!

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

БРАЙТОН ярианы сургалтын төвөөс Англи хэл сурч буй залуусын цугларч бүтэн 1 сарыг Англи хэлээ тогтмол хийж өнгөрүүлдэг “Oh My English” чаллэнж зарлагджээ. Хэл сурч буй залуусын туулдаг хамгийн хэцүү зам бол яах аргагүй тогтмол дадлага хийх процесс байдаг. Учир нь аливаа хэлийг бид өдөр тутмынхаа хэрэглээ болгож, тогтмол ашиглаж байж л бүрэн эзэмших боломжтой гэдгийгдэлхий даяарх хэл зүйн ухааны олон мэргэжилтнүүд зөвлөдөг.

Тэгвэл, яг энэ асуудлыг маш сонирхолтой байдлаар шийдэж чадсан энэхүү чаллэнжид аль хэдийн орон даяар 1000 гаруй хүн оролцоод байгаа юм байна. Сонирхолтой гэж хэлсний учир нь, энэхүү чаллэнжид та орсноор бүтэн 1 сарын турш өөртөө хөрөнгө оруулж, Англи хэл дээр тогтмол даалгавар хүлээн авч гүйцэтгэхээс гадна, маш олон бусад өгөөжүүдийг нэг дор хүртэх боломжтой. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, хүлээн авсан даалгавраа 24 цагт багтаад хийгээд байвал та чаллэнжийн эцэст ялагчдын нэг болж нийт цугларсан боооцооны дүнг хувааж авна. 1 удаагийн чаллэнжид бооцоо дунджаар 1,200,000₮ цуглардаг.

Хоёрдугаарт, энэ удаагийн чаллэнж нь "ЗӨВ ТУРШЛАГААР, ЗАМАА ТОВЧИЛЪЁ" уриатай МЕНТОРТОЙ ЧАЛЛЭНЖ хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа нь зөвхөн чаллэнж оролцогчдод хэл сурахад тулгардаг олон асуудлыг менторуудын тусламжтайгаар олох боломжийг олгож байгаа юм байна.

Мөн эцэст нь, оролцогч бүр чаллэнжийн хамтран ажиллагч POST9 - English Newsletter 25,000₮-ийн эрх бүхий 2 сарын PREMIUM эрхээр шагнуулах юм байна шүү. Хамгийн гоё нь, PREMIUM багцыг авснаар та Англи-Монгол хэл дээр төрөл бүрийннийтлэл, аудио болон видео контентууд хүлээж авах боломжтой юм.

Аливаа зуршлыг суулгахад 1 сар хангалттай байдаг. Бүтэн 1 сар өдөр болгон ямар нэг байдлаар Англи хэлээ давтах нь танд ямар их ахиц авчрахыг манай өмнөх чаллэнжид оролцогчдын сэтгэгдлээс уншаарай. Ингээд, Англи хэл сурахаар хичээж буй, IELTS&TOEFL-ийн шалгалтанд бэлдэж буй нийт залуусаа өрсөлдөөнтэй, сонирхолтой, адал явдал дүүрэн энэ удаагийн чаллэнжид нэгдэхийг урьж байна!

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Та доорх брошураас чаллэнжийн бусад дүрэм болон төлбөрийн мэдээллийг авч, сайтар танилцсаны дараа бүртгүүлэх линкээр орж бүртгэлээ баталгаажуулаарай.

БРОШУР ҮЗЭХ ЛИНКhttps://tinyurl.com/y2wa3qkk

МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛОН БҮРТГҮҮЛЭХ ЛИНКhttps://tinyurl.com/y24u4pgx

ХОЛБОГДОХ УТАС: 99248187

 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 16 | 17 цаг