Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Латви улсын иргэн солирын хэлтэрхийг Монголын хилээр хууль бусаар гаргах гэж байжээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, DHL гаалийн хяналтын бүсээр 2019 оны тавдугаар сарын 8-ны өдөр Латви улсын иргэн А.Е 30 кг, солир байх магадлалтай эд зүйлийг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ.

Латви улсын иргэн А.Е гаалийн мэдүүлэгтээ “төмрийн дээж загвар” гэж мэдүүлсэн байсан бөгөөд тухайн үйлдэлд холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж, прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Тиймээс ямар зорилгоор гаргах гэж байсан нь тодорхойгүй байгаа ч шинжилгээгээр уг биет нь солир болохыг баталсан талаар гаалийн байгууллагаас мэдээллээ.

 

Эх сурвалж: ГЕГ