2019/08/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
16°
|
16:00
S30
17°
17:00
S30
16°
18:00
S30
16°
19:00
S30
15°
20:00
S29
13°
21:00
S26
12°
22:00
S29
11°
23:00
S29
10°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
03:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Махны үнийг төрөөс барьж тогтворжуулах ЁСТОЙ, ЁСГҮЙ? Ёстой бол түүнийг нь ТЕГ гүйцэтгэх юм уу?

Б.Ану
2019 оны 5 сарын 17
iKon.MN

Монголын Мэдээ сувгаар өчигдөр Тагнуулын Ерөнхий Газар мах экспортлогч нэр бүхий компанийн зооринд шалгалт хийж байгаа сурвалжилга гарсан нь олон нийтийн сүлжээнд маргаан үүсгээд байна.

Эдийн засагчид болоод шийдвэр гаргагчдын хувьд хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа мах, гурил гэх мэт бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахын тулд төрийн оролцоо байх ёстой, ёсгүй тухай маргаан байдаг.

Нэг нь хэсэг нь бүх л бүтээгдэхүүний үнэ зах зээлийн жамаараа буюу эрэлт, нийлүүлтийн зарчмаар тогтох ёстой гэж үздэг бол нөгөө талд төр иргэдийн амьжиргаанд шууд хамааралтай бүтээгдэхүүний үнэд тодорхой зохицуулалт хийж, хувийн хэвшлүүдтэйгээ хамтарч ажиллах ёстой гэж үздэг билээ.

Монгол Улсын Засгийн газрын хувьд үнэд тодорхой зохицуулалт хийх ёстой гэж үзэж, жил бүр мах нөөцлөх зорилгоор хувийн хэвшлүүдэд хөнгөлөлттэй зээл олгож ирсэн. 

Учир нь Монгол нэг өрхийн хэрэглээний зардал дахь хүнсний бүлгийн хамгийн их дүнг мах, махан бүтээгдэхүүн эзэлж байгаа судалгааг ҮСХ танилцуулсан байдаг.

Мөн иргэдийн халааснаас шууд авдаг татвар бол инфляц. Тэгвэл хамгийн сүүлд ҮСХ-ны танилцуулсан дөрөвдүгээр сарын инфляцын тайланд инфляц өмнөх оны мөн үеэс 7.0% өсөхөд, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.3 хувь, үүн дотроо мах, махан бүтээгдхүүний дэд бүлгийн үнэ 20.4 хувь өссөн нь голлон нөлөөлсөн тухай дурдсан билээ. 

Жил жилийн хаврын цагт махны нийлүүлэлт хомсдож, үнэ нэмэгддэг зүй тогтол үйлчилж ирсэн бөгөөд энэ үед нөөцийн махны борлуулалтыг эхлүүлдэг.

ХХААХҮЯ-ны нэр бүхий албан тушаалтны өгч буй мэдээллээр нөөцийн махыг эмзэг бүлгийнхний амьжиргааг хамгаалах зорилгоор гаргадаг бөгөөд энэ нь нийт иргэдэд хүртээлгүй гэсэн юм.

Mонголын мэдээ сувгийн бэлтгэсэн мэдээ:

https://www.facebook.com/mnbmongoliinmedee/videos/377635959538351/

2019 оны хувьд нөөцийн махны нийт нөөц 4,000 тонн байгаа нь өмнөх жилүүдээс огцом буурсан үзүүлэлт ажээ. Энэ нь махны үнэ огцом өсөхөд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүйг мэргэжилтнүүд хэлж байна.

2018 онд нөөцөлсөн мах 12.8 мянган тонн байсан бол 2017 онд 15.8 мянган тонн байжээ. Өөрөөр хэлбэл, нөөцийн махны бэлтгэл хоёр жилийн өмнөхөөс л гэхэд дөрөв дахин буурсан байна. Нөөцийн мах бэлтгэлийн хэмжээ ийнхүү буурсан нь оролцогч компаниудын хүсэлт бага ирсэнтэй холбоотой гэж ХХААХҮЯ-наас хэллээ. Учир нь энэ жилийн хувьд нөөцлөгч компаниудад нэмэлт шаардлага тавьсан нь, мөн махны экспорт нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн бололтой. 

2016 оны хувьд л гэхэд махны үнэ хамгийн өндөр байдаг тавдугаар сард махны үнийн өсөлтийг бууруулж, зах зээлийн үнээс 17-32 хувийн хямд үнээр хэрэглэгчдэд мах нийлүүлж, үнэ тогтворжуулсан байдаг. 

Харин сүүлийн жилүүдэд ийнхүү махны үнийг тогтворжуулах бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байсаар эцэстээ экспортлогч компаниуд руугаа буюу үр дагавартай нь хүчний байгууллагуудтайгаа хамтарч дайрч эхэлсэн нь зөв үү?!

Үнэхээр махны үнийг барих, тогтворжуулах ёстой бол яагаад урьдчилсан хөтөлбөр, бодлогыг зохистой хийж чадахгүй байна вэ гэх асуулт гарч ирнэ.

Экспортын тухайд Монгол Улсын үе үеийн Засгийн газар махаа экспортод гаргах зорилт тавьж ирсэн. 

Тэгтэл одоо экспортлогч компаниудаа буруутгаж эхэлсэн нь зөв үү? Мах экспортод гаргах хэмжээ ихэссэн нь махны үнэд нөлөөлсөн үү гэдэг асуудал 2018 оны төгсгөл, 2019 оны эхэн үед мандсан. Өөрөөр хэлбэл, 2019 оны хавар махны хомсдол өмнөх жилүүдээс илүү их байх нь ойлгомжтой байсан атал яагаад урьдчилж арга хэмжээ авч, зөв бодлого хэрэгжүүлж чадаагүй вэ?!

 

x