ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Инфляц 7.8%-д хүрэхэд махны үнийн өсөлт голлон нөлөөлөв

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Махны үнийн 22.9%-ийн өсөлт инфляц 2018 оны эцсээс 2.8% нэмэгдэхэд голлон нөлөөлжээ. 

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцуулсан 2019 оны дөрөвдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 1.0%, өмнөх оны эцсээс 2.8%, өмнөх оны мөн үеэс 7.0%-аар өссөн байна. 

Инфляц өмнөх оны мөн үеэс 7.0% өсөхөд

-Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.3 хувь, үүн дотроо

  • мах, махан бүтээгдхүүний дэд бүлгийн үнэ 20.4 хувь
  • согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.6 хувь
  • сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 1.5 хувь 

-Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.6 хувь
-Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 5.5 хувь
-Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 8.9 хувь, үүн дотроо цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 9.6 хувь,
эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улаанбаатар хотын хувьд инфляц дөрөвдүгээр сард өмнөх сараас 0.9%, өмнөх оны эцсээс 2.5%, өмнөх оны мөн үеэс 7.8% өсжээ.

Нийслэлд 2019 оны дөрөвдүгээр сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн
бараа, үйлчилгээний 34.9 хувь буюу 120 бараа, үйлчилгээний үнэ өсөж, 8.4 хувь буюу 29 бараа, үйлчилгээний үнэ буурч, 56.7 хувь буюу 195 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байв. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 53 нэрийн барааны үнэ нэмэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.96.212] 2019/5/15
Үндэсний статистикийн хороо гэж улс төрийн байгууллага болсон газарт шалгалт оруулж, тоо статистик буруу гаргаж байгаа хүмүүст нь хариуцлага тооцож эрүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй. МАН-д зориулж худлаа статистик гаргана гэдэг гэмт хэрэг.
1 | 2 Хариулах
Зочин [64.119.18.75] 2019/5/15
Оюутан, сурагчдыг оруулж тоолоод залуучууд ажилгүй байна гэсэн дүгнэлт гаргадаг газар шүүдээ хөөрхий.
0 | 0 Хариулах