Индэр    
2019 оны 1 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монгол Улс махны экспортоос 2018 онд 400 тэрбум төгрөгийн орлого олжээ

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

2018 онд Монгол Улс 54.9 мянган тонн мах экспортолсон нь ойрын жилүүдэд байгаагүй өндөр үзүүлэлт гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээлж буй.

Гэхдээ "Экспортын хэмжээ нэмэгдсэн нь дотоодын зах зээл дэх махны үнэ өсөхөд гол нөлөө үзүүлсэн гэх нь тохиромжгүй" хэмээн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар хэлэв.

Манай улс:

  • БНХАУ,
  • Орос,
  • Вьетнамын чөлөөт бүс,
  • Иран,
  • Казахстан,
  • Япон зэрэг улс руу мах экспортолж байна.
"Хүчит шонхор" дахь махны худалдаа
 
Гэрэл зургийг mpa.mn

“Махны үнэ тэнгэрт хадаж, хомсдол үүсжээ” хэмээх эхний сурвалжилгаараа бид "Хүчит шонхор" захыг зорьж, худалдагчид болон иргэдийн байр суурийг бид хүргэсэн билээ. Энэ үеэр худалдагчид махны үнэ ийнхүү өсөөд буйн шалтгааныг орон нутгаас ирсэн махыг хятадуудын үйлдвэрт ажилладаг монголчууд үнэ цохиж авах болсонтой холбоотой хэмээн тайлбарлаж байсан юм. Тэгвэл бид энэ удаа тус зах дээр үүрээр бодит байдал ямар байгааг дахин сурвалжиллаа.

Өглөөний 05:30 цаг. Замын хөдөлгөөн сэлүүхэн, хотын гудамжаар холхих хүн бараг үгүй энэ үеэр "Хүчит шонхор" зах дээр “амьдрал” буцалж байлаа. Биднийг очиход орон нутгаас ирсэн машинууд зах руу орохоор дугаарлан зогсжээ. Үүдэнд нь шалгагч байх бөгөөд махны гарал үүслийн бичгийг шалган, төлбөр хураан авч байлаа. Ингээд захын хашаа руу нэвтэрсний дараа зогсоол эзлэх нь нэлээд өрсөлдөөнтэй ажээ. 

Уг нь 06:00 цаг гэхэд "Хүчит шонхор"-ын худалдагчид бөөнөөр нийлүүлэгчдээс мах авах "ажиллагаа" эд өрнөж байдаг гэнэ. Гэхдээ өчигдөр өглөө цахилгаангүй байсан учраас худалдаа бага зэрэг хойшилжээ. 06:20 цаг орчимд тог ирж, ачааны машинууд ачааны хэсгээ нээснээр худалдаа албан ёсоор эхлэв. 

“Хушаатын үхэр бол хэдээр ч авсан яадаг юм. Би нэг сая 600 мянгаар авъя” хэмээн нэгэн эр чангаар хэлэхтэй зэрэгцэн мөнгөө өгөхөөр цүнхээ нээх бүсгүй “Авахгүй байж битгий үнэ өсгөөд бай, би нэг сая 500 мянгаар авах гэж байна” гэв. Сэлэнгийн Хушаатад махны чиглэлээр өсгөсөн үхэр чанартайд тооцогддог тул ийнхүү үнэд хүрдэг гэж худалдан авч буй бүсгүй тайлбарласан юм. 

Харин зарим нь малын тэжээл сайжирсныг дагаад аль нэг аймгаасаа үл хамааран махны чанар ерөнхийдөө сайжирсан болохоор нэр заахаа больсон гэдгийг хэллээ. Мөн дээрх үйлдэл нь үнэ өсгөх нэгэн арга гэдгийг ч дурдав. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Дүүрэн мах ачсан нэгэн машины эзэн худалдаагаа эхлүүлэв үү, үгүй юу ачиж ирсэн 300 хонь нь тэр дороо зарагдаж дуусжээ. "Нэг кг-ийг нь 5,500 төгрөгөөр тооцож зарсан. Бүгдийг нь хүн авчихлаа" гэв. Өглөөгүүр энэ зах доторх зогсоолд байраа эзлэх гэсэн машинууд түгжрэл үүсгэн бужигнаж байсан бол худалдаа эхэлсний дараагаар мах ачсан тэрэгнүүд түгжрэх аж. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Тухайн өдөрт хэр хэмжээний мах ирэхээс хамааран бөөний үнэ хэлбэлздэг байна. Ганц нэг тохиолдлыг эс тооцвол өмнө нь худалдагч нарын ярьж байсан шиг махны төлөөх "тэмцэл" энэ удаа болсонгүй. Түүнчлэн орон нутгаас ирж буй хүмүүс бөөнөөр нь хямд зарснаас өдөртөө 20 мянган төгрөг тушаагаад өөрсдөө машинаасаа зарсан нь ашигтай гэж үзэх болсон нь "Хүчит шонхор" захын худалдагчдад мах ховор олдох бас нэг шалтгаан болжээ. 

М.Энх-Амар: 4-5 сая толгой мал экспортлогдсон гэсэн үг 
 

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амараас Хяналтгүйгээр мах экспортод гаргаснаас үнэ нь өслөө гэх мэдээлэл байна. Өнгөрсөн жилийн тухайд манай улс хэр их хэмжээний мах экспортод гаргасан бэ гэж асуухад "2018 онд 54.9 мянган тонн мах экспортод гаргасан. Үүний 37.3 мянган тонн нь хөлдүү, 17.6 мянган тонн нь дулааны аргаар боловсруулсан мах байсан. Энэ тоог малын тоо толгойд шилжүүлбэл 4-5 сая толгой мал экспортлогдсон гэсэн үг. Монгол Улс өнгөрсөн жил л гэхэд экспортоос 160 орчим сая доллар буюу 400 орчим тэрбум төгрөгийн орлого олсон. 

Цаашид мал, махны чанарыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малаас гарч буй бусад дайвар бүтээгдэхүүнийг сайжруулах, экспортлох боломжийг сайжруулах бодлогыг ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж байна" гэлээ.

Тэрбээр "Өмнөх жилүүдэд хэрэглээнээс давсан мах зах зээлд нийлүүлдэг байсан болохоор үнэ харьцангуй хямд, тогтвортой байсан. Харин махыг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын хэмжээ өссөнөөр зах зээлийн зарчмын дагуу үнэд нөлөөлж байгаа тал бий. Гэхдээ зөвхөн энэ шалтгаанаар үнэ өссөн гэвэл ташаа ойлголт. Учир нь шатахууны үнэ өссөнөөс тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн нь ч мөн нөлөөлсөн" гэж байв. 

Улсын хэмжээнд мах боловсруулах болон махны төхөөрөмжийн 110 аж ахуйн нэгж байдаг. Үүнээс БНХАУ руу дулааны аргаар мах боловсруулж экспортолдог 15 компани байдаг байна.

Энэ жил 10 мянган тонн нөөцийн мах бэлтгэх боломжтой. Гэхдээ ихэнх аж ахуйн нэгж нөөцийн мах бэлтгэхээс илүү экспорт хийх хүсэлтэй байгааг М.Энх-Амар ярьж байлаа. 

2019 оны төсөвт нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжид хүүгийн хөнгөлөлт олгоход 4.6 тэрбум төгрөг төсөвлөсөн.  Одоогоор долоон аж ахуйн нэгж уг үйл ажиллагаанд оролцох хүсэлтээ ирүүлжээ. 

Төлөвлөж буй хэмжээний нөөцийн мах бэлтгэж чадахгүй бол хавар зах зээл дээрх махны үнэ улам өсөх юм биш үү гэсэн асуултад ноён М.Энх-Амар "Томоохон компаниудын экспортлохоор зоорилсон махных нь тодорхой хэмжээг дотоодын зах зээлд нийлүүлэх боломжтой эсэхийг судалж байгаа. Мөн экспорт хийх гэж буй компаниудад квот олгохдоо дотоодын зах зээл дээр хэр хэмжээний мах нийлүүлснийг харгалзаж үзнэ. Ингэж ажиллавал үнийн айхтар хөөрөгдөл үүсэхгүй болов уу гэж бодож байна" гэлээ.

Монголчууд жилд дунджаар 10-12 сая толгой мал буюу 300-400 мянган тонн махыг хүнсэндээ хэрэглэдэг. 

Тэгвэл манай улс дотоодын энэ хэмжээний махны хэрэгцээг бүрэн хангаад, цаашид есөн сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийт 180 гаруй мянган тонн мах экспортлох боломжит нөөц бий гэдгийг ХХААХҮЯ-наас өгсөн мэдээлэлд дурджээ.

Эрчимжсэн мал ахуйг хөгжүүлж, малаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж олон жил ярьсан манай улсын хувьд сүүлийн үед гадаад зах зээлд махны эрэлт ихэссэн нь том боломж.

Цаашид ч боломжийг ашиглах хэрэгтэй гэдгийг салбар яамныхан үзэж буй. Гэхдээ гадаад зах зээлд анхаарч, дотоодоо орхих учиргүй. Иргэдийн худалдан авах чадвар сул байгаа энэ үед өдрөөс өдөрт өсөж буй махны үнийг тогтворжуулахад төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай болоод байна. Учир нь монгол өрхийн зардлын дийлэнхийг мах худалдан авахад зарцуулдаг.

Тодруулбал, нэг өрхийн сард хэрэглэдэг хүнсний зарим зардлыг дунджаар тооцож үзвэл 101.1 мянган төгрөгийг мах, махан бүтээгдэхүүнд, 60.9 мянган төгрөгийг гурил, гурилан бүтээгдэхүүнд, 38.8 мянган төгрөгийг сүү, сүүн бүтээгдэхүүнд зарцуулдаг аж. Махны үнэ инфляцын өсөлтөд ч хүнд жингээр нөлөөлж байгааг Монголбанк зарлаад байна. 

Үндэсний статистикийн хорооны долоо хоногийн үнийн мэдээлэлд нэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар нэг кг хонины ястай мах дунджаар 6,955 төгрөг, үхрийн ястай мах 8,580 төгрөг, үхрийн цул мах 10,300 төгрөг, адууны ястай  мах 6,525 төгрөг, ямааны ястай мах 5,650 төгрөгийн үнэтэй байна гэжээ. 

Энэ нь өмнөх сараас 3.9, үхрийн ястай махны үнэ 3.4 хувь, үхрийн цул махны үнэ 3.0 хувь, ямааны ястай махны үнэ 6.2 хувь, адууны ястай махны үнэ 2.3 хувиар өссөн дүн. Харин өмнөх 7 хоногтой нь харьцуулахад хонины ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, ямааны ястай махны үнэ 2.7 хувиар өссөн үзүүлэлт гарч буй.

График. Махны үнийн хэлбэлзэл, сүүлийн таван жилийн улирлын дунджаар.

/Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо/

Ийнхүү өсөөд буй махны үнийг тогтворжуулахаар ХХААХҮЯ-ны болон холбогдох газруудын төлөөлөл багтсан Ажлын хэсэг гарсныг бид өмнө нь дурдаж байсан.

Тус ажлын хэсэг махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнийг тогтворжуулах, шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шадар сайдад танилцуулсан байна. Шадар сайд танилцсаны дараагаар махны үнийг тогтворжуулах арга хэмжээний тухай олон нийтэд албан ёсоор мэдээлэх аж.

Өмнөх Засгийн газруудын үед нийлүүлэлтийн гаралтай инфляцид өндөр нөлөөтэй, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг махны үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх замаар үнийг нь барьж инфляцийг бууруулах нэг хүчин зүйл болж байсныг одоогийн бодлого боловсруулагчид үгүйсгэж ирсэн. Харин тэд одоо ямар алхам хэрэгжүүлэх бол?!

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [114.42.70.36] 2019/1/12
Yagaad hogjihgui baigaagiin shaltgaan. Buten jild 100 say dollar hurku mah export hiine. 50 say malaa hezee idne gej tejeeh ve? Belcheer talhagdaad duuslaa. Farm-iin aj ahui ruu baga bagaar shiljeed, mahaa chanarjuulaad Mungu olmoor baina aa
2 | 1 Хариулах
Зочин [192.82.64.201] 2019/1/11
Zaraad bai zaraad bai hangalttai maltai bid
2 | 0 Хариулах
Зочин [112.72.11.124] 2019/1/11
Belcheeriin daats ihdej uls orond valutiin orlogo ih heregtei baigaa ene ued mah exportolj baigaa ni zov shiidel shuu
7 | 0 Хариулах
МАНГАРууд [202.131.243.186] 2019/1/11
Экспортолж болно оо! 400 байна уу хэдийг байна олж болно оо! Гэхдээ энийгээ яаж хийгээд байгаа юм бэ? Хятадууд нь орж ирээд ард түмнийх нь тогоотой хутгалдчихсан, идэх хоолыг нь үнэ цохиж худалдаж аваад ард түмнийх нь тогтсон амьдралын хэв маягийг эвдэж тэртээ тэргүй олхиогүй төрөөс болж муу байгаа амьдралыг нь улам хүндрүүлж байхад магадгүй зарим эмзэг бүлэг нь махныхаа үнийг дийлэхгүй хоосон хонож байхад "Бид мах экспортлоод эймээр их мөнгө олцон ш дээ!" гээд мангартах ийм ч МАНГАР төртэй байх гэж!
1 | 3 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/1/11
400 тэрбум төгрөг чинь малчдын гар дээр очиж байгаа юм биш ээ.
0 | 2 Хариулах
Зочин [202.170.80.25] 2019/1/11
Экспортлох махаа хэрэглээний зах зээлээс дангаар нь хангамаар байна. Тийм зохицуулалт хэрэгтэй. Тусад нь нийлүүлэлтийг хийх хэрэгтэй. Иргэдийн тогоо руу ормооргүй байна аа төр засгаа
1 | 1 Хариулах
Zochin [202.170.80.25] 2019/1/11
Экспортоос олсон 400 тэрбум төгрөг нь иргэдийн халааснаас гарсан мөнгөтэй ижил боллоо доо. Нийлүүлэлтээ харж байж экспортоо хий. Тэглээ ч 400 тэрбум оллоо гээд яахын төрийн хэдэн олигархуудын халаасанд л орно. Үүний төлөөсийг ард түмэн л төлж байна
2 | 1 Хариулах
малчин [66.181.161.53] 2019/10/5
мах олон жилийн турш хэт үнэгүйдэж олон нийдэд мах хямд байх ёстой гэсэн үзэл тогтожээ гадны улс орнуудад мах тансаг бөгөөд үнтэй хүнс болдог нь ойлгомжтой малчид ч бас хэрэглэгчдэд хямд мах өгөхийн тулд хүн болж төрөө юу тэдэнд амьдарлаа дээшлүүлэ х хөгжин дэвших эрх бусдын адил бий
0 | 1 Хариулах
Зочин [64.119.23.252] 2019/1/11
Malaa mallaj usguj urjuulj bga hun uuriin zovj olson zuilee hendee yaj zarah tuhain hunii erh, 5 tsaas iluu olj baival hend ashigtai ve? Tr hemjeeniii valiut orj irj bna, dund n bas heden ajilgui mglchuuf bas chenj ner zuugeed ajiltai orlogotoi bolj bn
5 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/1/11
Дунд нь хэдэн хятад ченж жуулчны визтэй орж ирээд л цөм хийж байна даа.
1 | 2 Хариулах
Зочин [202.179.24.181] 2019/1/11
Хамгийн гол нь Хятадруу маш их хэмжээний мах экспортолж их ₮ Монголд орж ирсэн ч тэр эзэд нь мэдээж буцаад аваад л явна шдээ. Яана даа энэ Монголын амьдрал. Дандаа гадныханд дээрэлхүүлнэ
1 | 6 Хариулах
Зочин [43.228.131.113] 2019/1/11
Энэ мэдээ сайн байгаа ч яг малчиддаа энэ мөнгөний хэдэн хувь нь хүрсэн бол. дунд нь нэг нөхөр ашиг хийгээд байгаа бх даа
1 | 1 Хариулах