2019/08/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
01:00
S20
10°
02:00
S29
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
07:00
S40
08:00
S40
09:00
S40
10:00
S40
10°
11:00
S40
11°
12:00
S40
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гар утасны үнийн өсөлтийг намжаах зорилготой Гүүглийн шинэ Pixel

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN

Гүүгл компанийн жил бүрийн шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи танилцуулах Google I/O арга хэмжээ өчигдөр эхэллээ.

Энэ удаа тус компани "Pixel" брэндийн ухаалаг гар утасныхаа “Pixel 3” шинэ загварын хоёр бүтээгдэхүүнийг танилцууллаа. 6 инчийн Full HD+, OLED дэлгэцтэй загвар нь Pixel 3A XL бол 5.6 инчийн ижил дэлгэцтэй загвар нь Pixel 3A юм.

Тэдгээр нь дэлгэцийн хэмжээнээсээ гадна тус бүр 3,700 mAh, 3,000 mAh багтаамжийн батарейгаар ялгардаг.

Бусдаар бол ямар ч ялгаагүй Snapdragon 670 процессор, 64GB хүртэл багтаамжтай санах ойн үүр, 4GB RAM, Bluetooth 5.0, стерео яригчууд, утасгүй цэнэглэх технологийг багтаажээ.

Pixel 3A загваруудын хамгийн чухал үзүүлэлт нь түүний камер юм. Харанхуй орчинд хамгийн сайн зураг буулгадаг Night Sight технологиор камернууд нь тоноглогдсон байна. Үүнээс гадна Гүүгл компани Pixel 3A загваруудын Android OS, аюулаас хамгаалах системийн шинэчлэлтүүдийг гурван жил тасралтгүй хангана хэмээн амлаж байгаа юм. Энэ нь ямар ч Андроид төхөөрөмжүүдийн хувьд байхгүй урт хугацааны баталгаа.

Дундаж техник үзүүлэлт, хямд хуванцар хийцтэй ч хиймэл оюуны технологийг түлхүү багтаасан Pixel 3A загваруудыг дундаж үнэтэй гар утас сонирхсон хүмүүст зориулж байгаагаа Гүүгл нуухгүй байна.

Сүүлийн үед зах зээлд $2,000 давсан үнэтэй гар утаснууд дараалан танилцуулагдсан бол Гүүгл энэ хандлагын эсрэг ажиллахаар шийджээ.

АНУ-д худалдаанд гарааад байгаа Pixel 3A загварын үнэ $399 бол Pixel 3A XL загварын үнэ $479 болж байна.

“Өндөр үзүүлэлттэй гар утаснууд улам үнэтэй болох таагүй хандлага үүсээд байна. Тиймээс бид хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдээ $399-ээс эхлэх үнэтэй шинэ Pixel 3A загварт багтаах зорилт тавьсан юм” гэж Гүүглий төхөөрөмжийн салбарын тэргүүн Рик Остерлох ярьжээ.

Эх сурвалж: AFP

 

x