2019/12/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,724.04₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-17°
04:00
S29
-14°
05:00
S26
-15°
06:00
S26
-15°
07:00
S26
-16°
08:00
S29
-16°
09:00
S30
-15°
10:00
S32
-14°
11:00
S32
-12°
12:00
S32
-11°
13:00
S32
-9°
14:00
S32
-6°
15:00
S32
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Цэрэнчимэд: Эмч болох мөрөөдлөө орхиж чаддаггүй

Д.Надмид
2019 оны 5 сарын 7
Зууны мэдээ

Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд гэхээр хэн бүхэн андахгүй биз ээ. Тэр ч байтугай дэлхий мэднэ ч гэж хэлж болох юм. Яагаад гэхээр тэр 19-хөн настайдаа дэлхийн аварга болж шуугиулсан хүн. Чөлөөт бөх миний амьдралын нэг чиг шугам гэж тэр хэлдэг юм билээ. Түүнтэй төсөрхөн ярилцлаа.

-Өөрөө ээж болоод дэвжээгээ түр орхиод эргэж иржээ. Өнгөрсөн оны сүүлчээс эхлээд барилдахдаа эхний тэмцээнээс хүрэл медаль авсан билүү?

-Тэгсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Румынд болсон 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-д оролцохдоо хүрэл медаль авсан. Энэ медаль минь их амттай санагдсан. Хойшид барилдахад ч урам өгсөн шүү. Бас тэр медалийг хүртсэнээр идэрчүүдийн ДАШТ-д барилдаж эхэлснээс хойш дөрвөн насны ангиллаас медаль авсан түүхэн амжилтад нэрээ бичүүлсэн дээ.

-Чөлөөт бөхөөр дэлхийн аварга болсон цөөн тамирчны нэг нь гэдэг сайхан алдар хүнд. Дэлхийн аварга болж алтан медаль авсны дараа нэг удаа мөнгөн медаль хүртсэн байхаа.

-Тийм ээ. Анх 2013 онд залуучуудын ДАШТ-ээс алтан медаль аваад дараа жил нь насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртэж байлаа. Бас улсын аваргын гурван түрүүтэй.

-Одоо тэр медалийн буухиагаа үргэлжлүүлж яваад чинь баяр хүргэе. Бас Красноярскийн тэмцээний медалийн бүрэн цуглуулгатай болсон чинь саяхны амжилт биз?

-Алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит барилдаанд 2014 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль авч байсан бол энэ хавар алтан медалийг нь хүртлээ.

-Тэр барилдааныхаа тухай жаахан дэлгэрүүлээд ярихгүй юу?

-Шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын бөх Бека Литерсийг 9:3-аар, хагас шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ий аварга Норвегийн Грейс Булланыг цэвэр ялж шигшээ барилдаанд өнгөрсөн жил Оросын аварга болсон Ольга Хорошавцеваг 10:5-аар ялж алтан медаль зүүсэн. Иван Ярыгиний тэмцээн маш чансаа өндөртэй байдаг юм. Тиймээс ч “бага дэлхийн аварга” гэж нэрлэгддэг.

-Саяхан Хятадад болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнд бас л медалийн буухиагаа алдсангүйг сонссон?

-Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Шиань гэдэг хотод болоход манай бөхчүүд хоёр мөнгө, таван хүрэл медаль авсан. Би 57 кг-д хүрэл медаль зүүлээ. Ер нь ээж болоод дахин дэвжээндээ гараад авсан медаль бүхэн л үнэ цэнэтэй санагдаж байна шүү.

-Өөрийн чинь спортын замналд амжилт л харагдах юм. Алдаа байсан уу?

-2013, 2014 онд ДАШТ-д миний хувьд гялалзтал барилдсан гэж болно. Харин Риогийн олимпын өмнөх өрсөлдөөнд шалгарч чадаагүй. Гэхдээ би энэ алдаагаа өөрөөсөө л хайсан. Ганцаарчилж ажиллах дасгалжуулагч хэрэгтэйг ойлгосон. 2016 он надад хар дарсан зүүд шиг өнгөрсөн. Гэхдээ би огт гуньж гутраагүй. Одоо бол зорилгодоо хүрэхийн төлөө л барилдаж явна. Би ер нь алив юманд шантрахгүй л гэж боддог.

-Барилдахын зэрэгцээ өөр ямар авьяастай хүн бэ?

-Өө надад өөр авьяас байхгүй ээ. Чөлөөт бөх л миний чадах зүйл санагддаг. Чөлөөт цагаараа байгалийн сайханд аялах л дуртай даа.

-Спорт залуу насных гэдэг. Тиймээс тамирчид өөр ямар нэг мэргэжил эзэмшихийг зорьдог доо?

-Тэр үнэн. Би эмч болохыг мөрөөддөг. Гэвч одоо ХААИС-д маркетингийн чиглэлээр суралцаж байна. Гэхдээ эмч болох хүслээ гүйцэлдүүлнэ гэж боддог. Санаж явбал хүрнэ гэдэг үг бий шүү дээ.

x