Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхбаяр: Луйврын шийдлээр хуульд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгохын төлөө тэмцэнэ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Байгаль орчныг хамгаалах ТББ-ууд нэгдэж цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийн хэлж буйгаар “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуульд 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг цуцлуулахаар нэгдэж, тэмцэхээ илэрхийлсэн юм. 

Энэ талаар "Онги гол" хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуульд 2015 онд луйврын улайрсан шийдлээр оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгохын төлөө бид тэмцэнэ.

Хуулийн ач холбогдлын тухай тайлбарлахад:

  •  Гол мөрний урсац бүрэлдэх эх гэдэг нь монгол орны 5,000 гаруй булаг шанд, рашаанууд өндөр уулын бүсээс бүгд эх авах
  • Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс гэдэг нь Монгол орны 5,000 гаруй булаг шанд, 3,000 гаруй нуур цөөрмийн эргээс 200-гаас доошгүй метрт хамгаалагдсан бүс
  • Ойн сан бүхий газар гэдэг нь монголын нийт нутаг дэвсгэрийн найман хувь болтлоо хорогдож, хэцүү нөхцөлд орсон газар

Энэ гурван хилийн зааг нийлээд Монгол орны нийт газар нутгийн 34 хувь буюу байгалийн тэнцвэрийг хадгалахад онцгой нөлөөтэй газар нутаг тул манай улсын хэмжээнд чухалд ач холбогдолтой. 

Уг хууль батлагдсанаас хойш өнгөрсөн хугацаанд хуулийг сахиулахын төлөө бид хичээн ажилласан боловч 2013 оны есдүгээр сард ээлжит бус чуулганаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг зөрчиж, үндсэн хуулийн бус аргаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр бэлчээрийн малчин амьдрал, монголын эдийн засгийг сүйрүүлэх харгис балмад үйл ажиллагаа болсон юм.

Тиймээс бид дараах хүсэлтийг холбогдох газруудад: 

  1. УИХ-д ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай хүсэлт
  2. Засгийн газарт өргөн барьсан хуулийн төслөө цуцлуулахаар хуулийн төсөл өргөн мэдүүлэхийг шаардлага
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Засгийн газрыг буруутайг нь тогтоолгосон дээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг хангахыг сануулсан сануулгыг тус тус хүргүүлнэ.

Энэ хуулийн эсрэг үе үеийн Засгийн газар ажилласан төдийгүй, хуулийг үгүй хийхийн төлөө нэмэлт өөрчлөлт оруулсан. Бидний өвөг дээдэс мянган газар нутгаа хайрлан хамгаалахын тулд тэмцсээр ирсэн юм. Хэрвээ бидний хүсэлтэд хуулийн хүрээнд хариу өгөхгүй бол дараагийн арга хэжмээндээ орно” хэмээн хэллээ.