Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүргийн 9 байршилд явган хүний зам талбайн зорчих хэсгийг чөлөөллөө

ikon.mn
2019 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн  нийт 9 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барьсан хашаа, хайс зэргийг буулгаж, явган хүний зам талбай зорчих хэсгийг чөлөөллөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамж гаргасан.

Энэ дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилт хийх ажлыг эхлүүлээд байгаа юм.

 
 
 
 
 
 
 

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс