Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Сүхбаатарын талбайн газрыг банканд барьцаанд өгсөн асуудлаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МУИС-ийн Номын санд

09:00 цагт Нягтлан бодох бүртгэлийн улсын 22 дугаар олимпиад эхэлнэ. 

ШУА-ийн тэргүүлэгчдийн газарт

 09:00 цагт “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

Сүхбаатарын талбай

11:00 цагт Сүхбаатарын талбайн газрыг банканд барьцаанд өгсөн асуудлаар мэдээлэл хийж барьцааны гэрээг, цуцлахыг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд шаардлага хүргүүлнэ.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт Нийслэлийн Газрын алба, Захирагчийн ажлын албанаас хэвлэлийн хурал хийнэ.

 “Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт  Монгол цэргийн нэгдсэн холбооноос "Эх оронч Монгол" нийгмийг соён гэгээрүүлэх ажлын талаар мэдээлэл хийнэ.

МУБИС-ийн В-123 танхимд

14:00 цагт  хот, хөдөөгийн 40 ЕБС-д Физик сургалтын лаборатори-туршилтын багц багаж хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

Нийслэлийн Иргэний танхимд 

14:30 цагт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлэг болно.

Зураг
13 | 18 | 17 цаг