Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн Galaxy Fold худалдаанд гарахаасаа өмнө эвдэрч эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Самсунг компаниас танилцуулаад удаагүй байгаа $2,000 орчим үнэтэй Galaxy Fold загварын гар утас энэ сарын 26-нд худалдаанд гарах гэж байгаа.

Нугардаг уян дэлгэцтэй энэхүү бүтээгдэхүүнээ Самсунг “ирээдүйн гар утас” гэж нэрлэдэг.

Тэгвэл шинэхэн гар утасны загварыг урьдчилан туршиж, мэдээлэл бэлдэх зорилготой хүлээж авсан технологийн сэтгүүлчид ижил асуудалтай тулгарснаа мэдээлжээ.

The Verge, Bloomberg, CNBC байгууллагуудын сэтгүүлч, мэргэжилтнүүд Galaxy Fold загварын дэлгэц богино хугацаанд хэвийн нөхцөлд хэрэглэсний дараа эвдэрч эхэлснийг мэдээлсэн байна.

Самсунг энэхүү загварынхаа дэлгэцийг 200,000 удаа нугарсан ч элэгдэхгүй байх баталгаатайг өмнө нь мэдээлж байв. Энэ нь хоёр жилийн хугацаанд өдөр бүр 300 орчим удаа нугалах тоо хэмжээ юм.

Дундаж хэрэглээтэй хүн гар утсаа өдөрт 80-300 удаа шалгадаг гэдэг.

Одоогоор Самсунг компани сэтгүүлчдийн мэдээлсэн Galaxy Fold загварын эвдрэл гэмтлийн талаар тайлбар өгөөгүй байна.

Эх сурвалж: Quartz