Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Инээмсэглэл-Эерэг хандлага" нээлттэй хаалганы өдөрлөг болно

ikon.mn
2019 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Улаанбаатар” зочид буудалд 

09:00 цагт “Монголчуудын үнэт зүйл” эрдэм шинжилгээний бага хурал болно.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд

10:00 цагт  "Инээмсэглэл-Эерэг хандлага" нээлттэй хаалганы өдөрлөг болно.

Төрийн ордны гадна /баруун хаалга/

 11:00 цагт Орон нутгийн жолооч тээвэрчид эрх ашиг нь зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ.

 “Үндэсний мэдээллийн төв”-д 

11:00 цагт Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Цогтсугар “Эх оронч Монголчууд”  тоглолтын талаар мэдээлэл хийнэ. 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт Нийслэлээс байгуулагдсан ажлын хэсэг төв цэвэрлэх байгууламжид болсон ослын талаар мэдээлэл хийнэ.

МN мэдээллийн төвд

11:00 цагт Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан байгаль орчны төлөөх ТББ-ууд мэдээлэл хийнэ.

Төрийн ордон /Б танхимд/ 

11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын чиглэлээр үүрэг хүлээсэн байгууллагуудын төлөөлөлтэй гурав дахь уулзалтыг зохион байгуулна. Уулзалтын үеэр "Засгийн газарт чиглэл өгөх тухай" зарлигийг зарим байгууллагын төлөөлөлд гардуулна.

Төрийн ордон /Г танхимд/
13:00 цагт Монгол Улс “Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази, Номхон далайн бүс нутгийн 2011 оны Токиогийн конвенц”-д нэгдэн орсон асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

Шангри Ла зочид буудал

16:30-19:30 цагт Монголын бизнесийн зөвлөл болон үндэсний хөгжлийн газар хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ажиллагаа болно.