Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЭГДЭЛ

ikon.mn
2019 оны 4 сарын 5
Сурталчилгаа

Өнгөрөгч 2 дугаар сарын 27-нд Скай Резорт цанын баазын бохир ус Туул гол руу урсаж байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу МХЕГ, Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа, Туул голын Сав Газрын захиргаа зэрэг байгууллагуудаас шалгалт хийж, бага хэмжээний гэмтлийн улмаас шугамын бохир ус орчинд алдагдсан нь Туул гол руу урсаж ороогүй болохыг тогтоосон билээ.

Шалгалтын хэсгээс тухайн орчны хөрсийг бохирдуулсан шалтгаанаар Скай Резорт ХХК-д торгууль ногдуулж, зөрчлийг  4 дүгээр сарын 10-ны дотор арилгах хугацаа заасан.

Скай Резорт ХХК нь ногдуулсан торгуулийг бүрэн барагдуулж, заасан хугацаанд зөрчлийг арилгахын тулд шуурхай ажиллан, мэргэжлийн байгууллагаар цэвэрлэгээ, ариутгал хийлгэж, шат дараалсан арга хэмжээ авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна.

Туул гол руу нийлсэн гэх 113-р худгийн ус, мөсний дээжийг эрх бүхий байгууллагууд авч итгэмжлэгдсэн лаборторид шинжлүүлж, аливаа бохирдолгүй болохыг баталгаажуулсан болно.

 
 

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл 4 дүгээр сарын 3-ны өдөр Хэвлэлийн бага хурал хийж, Скай Резорт цанын бааз бохир усаа Туул гол руу цутгасаар байна гэх нөхцөл байдлыг илт гуйвуулсан мэдээллийг олон нийтэд цацлаа.

Б.Дэмбэрэл нь асуудалд өрөөсгөл хандан, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан байгууллагын нэр хүндэд удаа дараа халдаж буйд бид харамсаж байна.

Скай Резорт ХХК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.