Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Үл хөдлөхийнхөн зах зээлийн найман хувьд л ажилладаг гэхээр бидэнд маш том зах зээл байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 3
Сурталчилгаа

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт дэлхийд алдартай “Ремакс” сүлжээ франчайзаар орж ирснээр олон эргэлтүүд гарч, манай үл хөдлөхийн салбарыг шинэ түвшинд аваачсан талаар мэргэжлийнхэн ярих нь бий. Гэр бүлээрээ энэ салбарт хүч тавин ажиллаж байгаа залуустай ярилцлаа. “Remax Unlimited” буюу хил хязгааргүй хэмээх нэрээр үйл ажиллагаагаа явуулдаг брокер оффисын брокер эзэмшигч гэр бүлийн хоёр С.Тэмүүжин, Б.Энхсаруул нартай ярилцлаа. Хязгааргүй мөрөөдөл тээн боломж ихтэй энэ салбарыг сонгон ажиллаж буй энэ залуус яалт ч гүй шинэ үеийн төлөөлөл болсон залуус. “Ремакс” компани нь дэлхийн топ таван франчайз компанийн нэг бөгөөд дэлхийн 100 гаруй улс оронд салбартай юм.


ТА ХОЁР “РЕМАКС”-ТАЙ ХЭРХЭН ХОЛБОГДСОН БЭ. МАШ ОЛОН БИЗНЕСИЙН САЛБАРУУДААС БАС КОМПАНИУДААС ЯАГААД ЭНЭ КОМПАНИЙГ СОНГОН БАС ЭНЭ САЛБАРТ ХҮЧ ҮЗЭХЭЭР БОЛОВ ?

Б.Энхсаруул:

 

Хүн бүхэнд үл хөдлөх хөрөнгө авах, зарах хэрэгцээ байдаг. Яг тэр л шугамаар анхлан холбогдож байлаа. Байр зарах, эргээд байр худалдаж авах шаардлагатай болоод анх гурван жилийн өмнө “Ремакс”-т хандаж байсан. Тэр үед “Ремакс” компани манайд орж ирээд удаагүй, хэдхэн сар л болж байсан юм билээ.  Бид гадаадад суралцдаг байсан болохоор угаасаа “Ремакс”-ыг мэддэг, бүр нүдэнд хоногшсон нэр, тэгээд ч стандарт нь тодорхой учраас шууд эднийд хандаж байв. Анх тэгж холбогдсон. Удалгүй хоёр, гурван сарын дараа өөрөө орж ажиллахаар шийдсэн.

Олон улсын менежменттэй учраас маш их таалагдаж байсан. Эхлээд “Ремакс”-ийн нэг салбарт буюу RE/MAX Capital оффист агентаар орж, найман сар ажилласныхаа дараа өөрсдөө оффисоо нээх нь зөв юм байна, боломж их байна гэж ойлгосон доо. Гэр бүлийн хүнтэйгээ бидэнд тохирох бизнес бол энэ франчайз бизнес юм гэж ярилцаж байлаа. Франчайз бизнес өөрөө зохиогчийн эрхтэй, патенттай, даван туулсан туршлагатай байдаг учраас өөрсдөө анхнаас нь тэгээс эхэлснээс өөр байдаг л даа.

 

С.Тэмүүжин: -Би тэр үед тээвэр зуучийн компани ажиллуулж, бизнес эрхлэх гээд үзэж байлаа. Бас нэг талаасаа агаарын юм бодсон явж байсан. Эхнэр маань “Ремакс”-т ороод нэлээд хэдэн сар болчихсон заримдаа шөнө, оройдоо ч маш их ажилладаг байсан. Цаг нарны хувьд бас өмнөөс нь халгах үе гарна. Гэр бүлийнхээ хүний ажлыг ойлгоод заримдаа жолоочийг нь хийж өгч явж байхдаа аажмаар энэ бизнесийн модулийг ойлгоод эхэлсэн юм. Авч байгаа ашиг нь, сургалт хөгжүүлэлтийн боломж нь, гадны компани гэдэг утгаараа ч сонирхол татах зүйл их байсан учраас зориглоод хамтдаа хийж үзэхээр болсон.

ТА ХОЁР ӨӨРСДӨӨ ЯГ ЯМАР МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС ВЭ?

 С.Т:-Би электрикол оптикал инженер мэргэжилтэй. Тайваньд төгссөн.

Б.Э: -Би бизнесийн удирдлагаар Сингапурт төгссөн. Давхар бизнес казино менежментээр мэргэшиж төгссөн. Бид хоёрын мэргэжил Монголд их ховор мэргэжлүүд л дээ.

ХАРИН ТУН СОНИН СОНСОГДОЖ БАЙНА. ОПТИКАЛ ИНЖЕНЕР ГЭХЭЭР ЯГ ЮУ ХИЙХ ҮҮ. БАС МАНАЙД КАЗИНОГИЙН ХУУЛЬ БАТЛАГДАЖ, КАЗИНО БОГИНО ХУГАЦААНД БАЙГУУЛАГДАЖ  ХҮЧИНГҮЙ БОЛЖ БАЙСАН. ЯАГААД ИЙМ МЭРГЭЖИЛ СОНГОСОН ЮМ БЭ. ҮНЭХЭЭР СОНИРХЛООРОО СОНГОВ УУ?

С.Т:-Мэдээж инженер гэхээр суурь нь адил. Электрикол оптикал инженер гэхээр, энгийнээр хэлэхэд сүүлийн үед лазер бүх салбарт байна. Эрүүл мэндээс эхлээд. Түүнтэй холбоотой гээд ойлгочиход болно.

Б.Э:-Би багадаа зургийн сургууль төгссөн. Олон талын сонирхолтой нэгэн л дээ. Казино менежментийн хувьд үнэхээр сонирхсон учраас сурч байлаа. Тухайн үедээ Монголд ирж ажиллана гэж бодоогүй. Сингапурт төгсөөд, ажиллах дадлагаа хийж, ажлын урилгаа аваад тэндээ ажиллах гэж байгаад нэг шалтгааны улмаас Монголд буцаж ирж байлаа. Гэхдээ миний мэргэжил яах аргагүй ховор, анхаарал татдаг гэдэг нь анзаарагдаж байсан. Ийм мэргэжлээр хүн төгсөөд ирж гээд зорьж ирээд уулзаж сонирхох хүмүүс бас байсан шүү.

 

“РЕМАКС”-ЫН БРОКЕР ЭЗЭМШИГЧ БОЛНО ГЭХЭЭР ЯГ ЮУ ХИЙДЭГ ВЭ?

С.Т:-Брокер оффис гэдэг нь тухайн саб франчайз эрхийг худалдан авч үйл ажиллагаагаа явуулж буй оффис. RE/MAX консепт, нау хауг ашиглан өөрийнхөө бизнесийг эхлүүлнэ гэсэн үг. Мэдээж тухайн хүн тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Нэлээд хэдэн шаардлага хангах хэрэгтэй байдаг.

Брокер эзэмшигч нь тухайн франчайзын эрхийг, үйл ажиллагааг явуулах эрх бүхий хүн буюу тухайн оффисын захирал юм. Бүсийн эзэмшигчдээс эрхийг худалдан авч цаашлаад франчайз эрхийнхээ гэрээний хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж байгаа гэсэн үг. Тэгээд агентуудаа бэлтгэн авч, цаашдын үйл ажиллагаагаа явуулна.

АГЕНТУУД  АЖЛЫНХАА ХАЖУУГААР ҮҮНИЙГ ХИЙХ БОЛОМЖТОЙ ЮУ. ӨНӨӨДӨР ХҮН БОЛГОН Л ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДАВХАР АЖИЛТАЙ БОЛЧИХ ЮМСАН ГЭЖ БАЙНГА ЭРЭЛХИЙЛЖ БАЙДАГ БОЛЧИХОЖ?

Б.Э:-Үнэхээр амжилттай ажиллана гэж бодож байвал үндсэндээ бүх цагаа үүнд зарцуулах нь зүйтэй. Ажил нь барилгатай холбоотой байвал давхар хийх боломжтой. Оффис болгон өөр өөрсдийн дотоод дүрэм журамтай байдаг. Манай оффисын хувьд тогтмол ажиллах хүнийг л ажилд авдаг. Манай бизнес бүтэн цагаар ажиллахаас илүү ч ачаалалтай ажиллах үе бий.

Хүн бүтэн цагаар ажиллахад өглөө 09.00-17.30 хүртэл ажилладаг бол бид өдөржин тогтсон цагт өөрсдийнхөө маркетингийг хийгээд, хүмүүсийн байр үзэх цаг завд тохируулан оройн цагаар, цайны цагаар гэх зэргээр илүү ачаалалтай ажилладаг учраас манай компанийн хувьд бол давхар ажиллах нь тохиромжгүй гэж үздэг. Ер нь бүтэн цаг заваа зориулж ажиллаж байж амжилтад хүрэхээр бизнес байгаа юм. Тиймээс цагийн менежмент маш сайн байх ёстой. Бид хоёрын хувьд амралтын өдөр гэж бараг байдаггүй шахуу. Гэхдээ хамтдаа ажилладаг болохоор өөрсдөдөө тохируулаад хүүхдээ нааш цааш хүргэхэд уян хатан байх тал бий бий.

 

ЦАГ НАРГҮЙ, АМРАЛТГҮЙ АЖИЛЛАЖ БАЙХАД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА ГЭЖ ҮЗЭХЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД БОЛОМЖИЙН ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙНА. НӨГӨӨ ТАЛААС ТАНАЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ИЖИЛ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДЭЭС ХЯМД САНАГДАЖ БАЙСАН ТЭГЭХЭЭР ХАНГАЛТТАЙ ОРЛОГО ОЛОХ УУ?

С.Т: -Ер нь одоо үеийн бизнесийн гол хөдөлгүүр нэтворк буюу сүлжээ болчихоод байна. Түүн дээр үндэслээд бизнес хурдацтай байх тусмаа ашиг нь өндөр болж ирдэг. Хүмүүст боломжийн санал тавьж байна гэдэг чинь тэр хэрээрээ эргэлт сайтай болж байна гэсэн үг. Тэгэхээр ашигт санаа зоволтгүй. Тэр хэрээр хандалт ихтэй байна. Тийм болохоор нэг талаас зөв менежменттэй гэсэн үг. Дээр нь  бусад газраас ялгарч байгаа зүйл нь мэдээж үйлчилгээ, чанар. RE/MAX бол маш олон хүний хамтын хөдөлмөр, хамтдаа энэ бүхнийг бүтээж байгаа гэдгийг дурдахыг хүсч байна.

БРОКЕР ЭЗЭМШИГЧ БОЛОХ ЭРХЭЭ АВАХЫН ТУЛД ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ГАРГАЖ ХУДАЛДАЖ АВДАГ ГЭЖ ОЙЛГОСОН. БУСАД ХҮМҮҮС БИЗНЕС ЭРХЛЭХДЭЭ ГАРААНЫ ХӨРӨНГӨ ГАРГАДАГТАЙ АДИЛ ГЭСЭН ҮГ ҮҮ?

Б.Э: -Тийм. Ер нь бол брокер эзэмшигчид найман үе шатыг давж байж эрхээ авдаг. Зүгээр хэн мөнгөтэй нь очоод шууд болчихгүй. Заавал шат дамжлагаар явж байж, бүх үеэ давж байж хүлээн зөвшөөрөгддөг. Яагаад гэвэл энэ чинь том брэнд, дэлхийн шилдэг таван франчайзын нэг. Бизнес гэдэг чинь мөнгө зарлагадаж байж мөнгө олно.

Агентуудын хувьд ч гэсэн эхлээд бидэнтэй хамтран ажиллах гэрээ хийж ажилладаг учраас адилхан бизнесээ эхлүүлж байгаа гэсэн үүднээс бүгд өөрсдийнхөө маркетингаа хийж, тодорхой хэмжээний зардал гаргаад эргүүлээд үр дүнгээ хүртдэг. RE/MAX Монголд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийт 250 гаруй брокер оффис нээх хүсэлт хүлээж авснаас 35 оффист эрхийг олгосон гэсэн статистик бий.

МАНАЙД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧИЙН ГАЗАР ГЭЭД ЗӨНДӨӨ БАЙСАН. ТЭР ЗУУЧИЙН ГАЗРУУДААС ТАНАЙ СИСТЕМ ЮУГААРАА ЯЛГААТАЙ ЮМ БЭ?

Б.Э: -Нэгдүгээрт бусдад танигдсан брэнд. Хоёрдугаар менежмент, сургалтын систем сайн. Гуравдугаарт манай нэгдсэн том сүлжээ байна. Дэлхийн сүлжээнд нэгдсэн, үндэсний нэгдсэн сүлжээний 550 агентийн хэн нь ч хэнийхээ юмыг зардаг. Энэ нь номер нэг давуу тал. 

С.Т: -Манай “Ремакс”-ийн нийт агентийн тоо 550 гарчихсан. Энэ хүмүүс бүгд нэгдсэн нэг системтэй, дата баазтай. Тэнд бүгд хамтран ажилладаг. Түрүүн хэлсэнчлэн хурд гэдэг зүйл энэ дээр харагдаж байгаа юм  л даа. Бид өрсөлддөггүй, хамтардаг. Бид “Ремакс”-ын реалторуудын этик ёс зүй гэдэг зүйлд захирагдаж явдаг. Энэ маш том соёл байгаа юм.

“Ремакс” гэдэг бол өөрөө тэр чигээрээ агуу том этик, ёс зүй байдаг. Ремаксын этик ёс зүйн хороо гээд этик ёс зүйн кодыг мөрдүүлэх, сургах, хяналт тавих эрхтэй 10 хүний бүрэлдэхүүнтэй том хороо бий. Монголд ийм бүрэлдэхүүнтэйгээр тэгээд зөвхөн этик ёс зүйн чиглэлээр дагнан ажилладаг ёс зүйн хороотой компани бараг байхгүй байх. Манайд үл хөдлөхийн зуучийн ажил хийж байгаа бол өөрсдийгөө реалтор гээд цоллодог. Реалтор нэр зүүхийн тулд 1908 онд байгуулагдсан NAR гээд Америкийн реалторуудын үндэсний холбооны гишүүн болж тодорхой шаардлагуудыг хангаснаар авдаг цол байгаа юм.

 

ТА НАР РЕАЛТОР ЦОЛЫГ НЬ АЛБАН ЁСООР АВСАН УУ. АВАХЫН ТУЛД ЯМАР ШАЛГУУРЫГ ДАВАХ ВЭ?

-Б.Э: -Авсан. Борлуулалтын дүн, ёс зүйн зөрчилгүй байх, тодорхой хэмжээнд үл хөдлөхийн салбар дээр ажилласан, гүйлгээ хийсэн байх гээд шалгуурууд бий. Ёс зүйн зөрчил гэдэг маш тод яригддаг шалгуурын нэг л дээ. Үндэсний Риалторуудын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газраас энэ цолыг албан ёсоор олгодог.

ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ТАНАЙ САЛБАРТ ИХЭЭХЭН ОНЦОЛДОГ ЮМ БАЙНА. ЧУХАМ ЮУГ ХЭЛЖ БАЙНА ВЭ. “РЕМАКС” ОРЖ ИРСНЭЭР ЯГ ЯМАР ӨӨРЧЛӨЛТИЙГ АВЧИРСАН БЭ?

С.Т: -Ремаксчуудад ёс зүй маш чухал үзүүлэлт. Харилцагчидтайгаа яаж харилцах, гомдоохгүй байх, сэтгэл дундуур үлдээхгүй, тэр хүнтэйгээ эргэх холбоогоо хэрхэн барьж ажиллах вэ хамгийн гол нь хоёр талд үнэн зөв мэдээллийг өгч ажиллах, өөрийн хамаатан садан, найз нөхөд гэх мэтчилэн холбоотой талуудын байр орон сууцыг зуучилж байгаа бол тэрийгээ заавал үйлчлүүлэгчдээ мэдэгдэх г.м олон зүйл бий. Энэхүү журам нь 3 хэсгээс буюу харилцагчид, үйлчлүүлэгчдийн өмнө хүлээх үүрэг , олон нийтийн өмнө хүлээх үүрэг , агент, риалторуудын өмнө хүлээх үүрэг с бүрддэг бөгөөд олон тодорхой заалтуудтай. 

Хамгийн гол нь худалдаж байгаа болон худалдан авагч аль нэг талд давуу үйлчлэхгүй. Аль ч талын эрх ашгийг тухайн агент реалтор тэгш баримтална гэж байдаг. Мөн адил цуг ажиллаж буй 550 агентуудтайгаа тэгш харьцана гэх мэт.

ТЭГВЭЛ ТАНАЙД ЁС ЗҮЙГ АЛДСАН ГЭДГИЙГ ТОГТООДОГ СИСТЕМ БАЙНА УУ?

С.Т: -Тиймээ. Энэ бүх асуудлыг ёс зүйн хороо хариуцна. Тэр хороо маань маш завгүй ажилладаг. Эрүүл системээ цогцлоохын тулд ёс зүйн хороо маань нарийн хяналттай ажилладаг.

-Б.Э: Хэрэв ёс зүйн алдаа гаргасан бол мөнгөн торгууль оногдуулах, ажиллах эрхийг нь хэдэн сараар түдгэлзүүлэх гэх мэт олон шийтгэл бий. Амжилттай ажиллаж байж нэг алдаанаас болоод хэдэн сараар профайлаа буюу эрхээ хаалгана гэдэг маш том алдагдал юм л даа. Бид 600 шахуулаа мөртлөө яагаад найрсаг сайхан, нэг баг шиг  ажиллаж чадаад байна гэхээр бидэнд барьдаг, баригддаг энэ дүрэм байдаг болохоор тэр юм.

-ДЭЛХИЙД НЭРТЭЙ “РЕМАКС” ОРЖ ИРЛЭЭ ГЭЖ ЗАРЛАЖ БАЙСАН НЬ САЯХАН Л ДАА. ОДОО ЭНД ТЭНДГҮЙ ТАНАЙ ХАЯГ, АГЕНТЫН НЭР ХАРАГДАЖ БАЙНА. ТАВ ЗУРГААН ЗУУН ХҮН БАЙНА ГЭХЭЭР МАНАЙ ХЯЗГААРЛАГДМАЛ ЗАХ ЗЭЭЛД ХАНГАЛТТАЙ БИШ ГЭЖ ҮҮ. НЭМЭГДЭЭД Л БАЙГАА БОЛОХООР БАС ГАЙХАХ ЮМ?

 

Б.Э:  - Үл хөдлөх хөрөнгө зуучлагчид нийт үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн наймхан хувьд хүрч ажиллаж байна гэдэг судалгаа бий. Үлдсэн хувьд хүмүүс амин хувиараа, эсвэл барилгын борлуулалтын алба ажиллаж байгаа хэрэг л дээ. Тэр найман хувийн  таван хувьд нь дангаараа ремаксчууд ажилладаг. Тэгэхээр 550 агент гэсэн тоо харин ч маш бага байна л гэсэн үг. Монголд одоогоор “Ремакс”-ын 35 оффис байна. Цаашид ч оффисын тоо өсөх хандлагатай байгаа.

“РЕМАКС” ЗАХ ЗЭЭЛИЙН ТАВАН ХУВЬД НЬ АЖИЛЛАДАГ ГЭХЭЭР АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ МАНАЙХАН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ХУДАЛДААГ МЭРГЭЖЛИЙН ГАЗРААР НЬ ХИЙЛГЭДЭГГҮЙ ӨӨРСДӨӨ Л ЗАРААР ЯВДАГ БАЙХ НЬ ЭЭ. ТЭГЭХЭЭР ЗАХ ЗЭЭЛЭЭ ИЙМ СОЁЛД СУРГАХ ТОМ АЖИЛ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА?

Б.Э:  -Тийм ээ. Эхлээд ийм соёлд сургаж, мэдлэг мэдээлэлтэй болгох том ажил бий. Өмнө нь энэ зах зээлд ченжүүд байсан. Хүмүүс тэр үеийн ойлголтоороо бодох нь элбэг байх шиг байдаг.

Хүмүүс байраа үзнэ гэсэн хүмүүсийн цаг завд тааруулж үзүүлэх гэж цаг хугацаагаа алдалгүй, бидэнд ажлаа даатгаад өөрсдөө ажлаа хийгээд явах нь дээр гэдгийг эхнээсээ ойлгодог болж байна. Гэхдээ зах зээлээ ийм ойлголт соёлд сургахын тулд бид олуулаа байж, хамтдаа ажиллах нь амжилт дагуулна. Ер нь хийх ажил маш ихтэй салбар даа.

-“РЕМАКС” БОЛ АНУ-Д ҮҮССЭН ДЭЛХИЙН МАШ ИХ ТҮГСЭН ТОМ СҮЛЖЭЭ КОМПАНИ ГЭДГИЙГ МЭДНЭ. ГЭХДЭЭ ОРОН БҮР БҮСИЙН ЭЗЭМШИГЧТЭЙ, ТЭГЭЭД БҮСИЙН ЭЗЭМШИГЧЭЭС БРОКЕР ОФФИСУУД ЭРХЭЭ ХУДАЛДАЖ АВНА ГЭЖ ОЙЛГООД БАЙГАА ЗӨВ ҮҮ?

Б.Э:   -Бүсийн эзэмшигч гэдэг нь орон болгонд нэг байна гэсэн үг. Тухайн мастер франчайзийн эрхийг худалдаж аваад эргүүлээд зарах эрхтэй нэг компани юм уу, хувь хүн байна гэсэн үг. Манай төв оффис франчайз эрх зардаг,  харин үл хөдлөх хөрөнгө ерөөсөө зардаггүй. Бүсийн эзэмшигчид нь Батбаатар, Бүжинлхам гэдэг гэр бүлийн хүмүүс байдаг. RE/MAX Mongolia гэдэг бүсийн төв оффисоо удирдаж явдаг гэсэн үг.

Төв оффис маань мөн “Ремакс”-ын бүхий л олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулж, бусдад хүргэх маркетингийг тэр олон оффисын өмнөөс нь хийдэг. Манай төв оффисынхон дэлхийн хаана үл хөдлөх форумын сургалт зөвлөгөөн болж байна тэр бүгдэд оролцож, тэндээс сурч мэдсэн зүйлсээ эргээд бидэнд түгээдэг. Ер нь бол бие биенээсээ суралцаж хөгжиж буй нь Ремаксын их сайхан соёл юм даа. Мөн бид бараг л 24 цагаар бүх брокер оффисын захирлуудтайгаа онлайнаар хоорондоо холбогдож алдаа оноо, амжилт бүтээлээ бас байнга хуваалцаж явдаг даа.  

ГАДААДАД СУРЧ АЖИЛЛАХ ТОХИОЛДОЛД, АМРАЛТ ЗУГААЛГААР ЯВАХ ҮЕДЭЭ ҮНЭТЭЙ ЗОЧИД БУУДАЛ ГЭХЭЭС ТАНАЙ СҮЛЖЭЭГЭЭР ДАМЖУУЛААД БАЙРАА АВАХ БОЛОМЖ БАЙХ БОЛОВ УУ?

 

-Бололгүй яахав. Угаасаа маш олон хүн тэгж хандаж, нисэх онгоцноос буугаад “Ремакс”-аар дамжуулж олсон байрандаа шууд очих боломжтой. Бид гэр бүлийнхээ найзуудтайгаа Тайландад амрахаар явахдаа яагаад ч юм энэ талаар санаагүй байсан. Монгол маягаараа цөөхөн хоногийн түрээс байна гэж санаагүй байсан уу ямартай ч тэр тухай бодоогүй очоод буудалд буусан.

Гэтэл тэнд хэдхэн алхаад “Ремакс”-ийн салбарууд, маш олон нөхцөлтэйгээр байрны саналууд байсан. Тэгэхэд зочид буудалд буулгүй мөнгөө хэмнэх боломж бидэнд байсан л байгаа юм. Дараагийн удаад өөрсдөө сүлжээгээрээ таатай байр олно доо гэж ярьж явлаа. Дэлхийн 100 гаруй оронд сүлжээтэй болохоор хүссэн хаанаасаа ч хайж байгаа байраа олох боломжтой.

“РЕМАКС”-ТАЙ ХОЛБОГДСОНООР ТА НАРТ ЯМАР ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН БЭ?

-С.Т: -Хувь хүнд зориулсан хөгжилдөө “Ремакс” маш их анхаардаг. Би өмнө нэг л түвшиндээ яваад байсан бол “Ремакс”-тай холбогдсоноор бүтэн шат дээшээ алхсан гэж хэлнэ. Өөрөө хичээж ашиглаж чадвал цааш ахих боломжууд маш их бий. “Ремакс”-т байгаа боломж зах зээлд хязгааргүй. Чөлөөтэй, биеэ даасан бизнес эрхлэх олгох боломжийг олгож байдгаараа гоё. Тэр дундаа гэр бүлээрээ энэ бизнесийг эрхлэх нь бидэнд илүү давуу талыг олгодог гэж хэлнэ.

Ийнхүү хийж бүтээхийн их хүслээр жигүүрлэн яваа, шинэ үеийн төлөөлөл залуусыг уншигчидтайгаа уулзуулж байгаадаа их баяртай байна. Саяхан хуримаа хийн гал голомтоо бадраасан залуу хосдоо үргэлж бадамлан асч хязгааргүйд тэмүүлэх их хүсэлдээ хүрэхийн ерөөлөөр ярилцл

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.